ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 07 сарын 08

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.07.08, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 29, Гөрөөсөн толгой одтой, улаагчин могой өдөр
  • Үс засуулвал: Сүлд тэнэж одно
  • Наран ургах, шингэх: 05.02-20.52
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Уул

Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top