ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 06 сарын 25

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.06.25, Баасан гараг
  • Билгийн тооллын: 16, Суулга одтой, хөх луу өдөр
  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Идэр  
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Гал

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top