ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал өлзийтэй сайн

2021 оны 06 сарын 24

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.06.24, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 15, Гар одтой, харагчин туулай өдөр.
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 04.54-20.55
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Хий

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top