ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал эрхтэн хурц болно

2021 оны 06 сарын 21

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.06.21, Сумъяа гараг.
  • Билгийн тоолл: 11, Хонгорцог одтой, цагаан хулгана өдөр.
  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.55
  • Барилдлага: Үхэх  
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Ус

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top