Ерөнхийлөгч Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний эсрэг вакциныхаа хоёр дахь тунг өчигдөр /2021.04.14/ хийлгэжээ. Тэрбээр вакцины эхний тунгаа өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хийлгэсэн юм.

Путин ОХУ-ын газарзүйн нийгэмлэгийн ивээн тэтгэгчдийн зөвлөлийн хуралдаанд оролцохдоо “Дөнгөж сая би хоёр дахь тунгаа хийлгэлээ” гэж хэлжээ. Путин мөн “Вакцинжуулалтын ачаар цар тахал удахгүй намжина гэдэгт итгэж байна” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирусний эсрэг ямар вакцин хийлгэснээ зарлаагүй аж. Кремлийн зүгээс ч Путин ямар вакцин хийлгэсэн талаар мэдээлэл өгөөгүй юм.

ОХУ нь дотооддоо коронавирусний эсрэг гурван вакцин үйлдвэрлэсэн билээ. Спутник V, ЭпиВакКорона, КовиВак гурав нь гурвуулаа үр дүнтэй вакцинууд хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.   

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.119.62) 2025 оны 03 сарын 13

sputnik light hiilgesen geed 7 honogin umnu garsoon naadah chini

1  |  0
Зочин(192.82.89.195) 2025 оны 03 сарын 13

Монгол улсыг туурга тусгаар Улс болгосон агуу их Орос Улс, агуу их удирдагч Путин мандтугай. Монгол улсыг 30 жил бузарласан Еренхийлэгчид, Еренхий сайдууд, УИХ-гишууд, Засгийн газрын гишууд тонилж устсугай. Энэ бол жирийн Монголчуудын чинь хусэл юм шуу.

3  |  0
Зочин(192.82.89.195) 2025 оны 03 сарын 13

Тэгээд манай Еренхий сайд нэртэй, шоучин Оюун-Эрдэнэ шиг би ийм вакцин тариуллаа шоудах юмуу хаашаа юм. Орост улсын бодрого байдаг, Харин Монголд улсын шоу байдаг.

2  |  0
Заагч(202.9.46.106) 2025 оны 03 сарын 13

Өөрсдийн вакцинаа л хийлгэнэ шүү дээ ямар Монгол биш юун америк вакцин бэ?

3  |  0
зочин (66.181.176.174) 2025 оны 03 сарын 13

КОВИВАК

1  |  0
Залуур(202.179.25.250) 2025 оны 03 сарын 13

Египет д галт тэрэг замаасаа гарсан осол болсон гэнэ лээ шүү. Хов живэнд дуртай монголчууд аа.

1  |  0
Zochin(192.82.74.166) 2025 оны 03 сарын 13

Pfizer chini mRNA vaktsin shd,jinhene yu ch bj magadgui ed dee,teriig Putin yu gej hiilgehev dee

2  |  0
shdheh(73.203.115.233) 2025 оны 03 сарын 13

pfizer l xiine shde todorxoi

1  |  1
Close menu