Австрали Крымийн гүүрнээс болж Орост хориг тавьжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

Австрали улс Оросын дөрвөн компани болон нэг иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ. Уг хоригийг Крымийн гүүрний барилгын ажлаас болж тавьсан гэж Австралийн Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Өмнө нь Канадын Гадаад хэргийн яам Крымийн нөхцөл байдалтай холбоотойгоор Оросын хоёр иргэн болон дөрвөн хуулийн этгээдэд хориг тавьсан талаараа мэдээлж байсан юм.

Крымийн хойг нь 2014 оны гуравдугаар сард бүх нийтийн санал хураалтаар оршин суугчдын дийлэнх нь Оросын бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрснөөр ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон юм. Харин АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ыг Крымийн хойгийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн гэж буруутгадаг билээ. Крымийн санал хураалтын дараа “Их-8”-ын орнууд ОХУ-ыг уг бүлгээс хассан бол АНУ болон бусад хэд хэдэн улс хориг арга хэмжээ авсаар байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top