Сар шинийн барилдааныг ХАЛДВАРГҮЙ АЙМАГТ зохиох санал гаргав

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 04
Улсын онцгой комиссоос Сар шинийн барилдааныг зохион байгуулах боломжгүйг өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос дараах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт гаргажээ.

Уг хүсэлтэд "Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод хөл хориог тогтоохтой холбогдуулан УОК-оос зохион байгуулагдах боломжгүйг зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол Улс тодорхой оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг та бид бүхэн бүгд мэдэж байгаа.

Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн билэгдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгч байдаг. МҮБХ нь Сар шинийн барилдааны талаар 2021 оны 01-р сарын 08-ны өдөр Монгол Улсын Шадар Сайд бөгөөд УОК-ын даргад албан ёсоор хандаж түүний дагуу УОК-ын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа.
 
Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.
 
Иймд НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны 02-р сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Жич: Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн 2 онгоцны захиалгыг өгсөн байгаа болно" гэжээ.
 
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.15.71) 2021 оны 02 сарын 05

Govi-Altai aimgiin udirdlagtaigaa urdchilan tohirson blgui dee,covidgui gazraa covid haldaachih bii dee

0  |  0
зочин(203.91.117.8) 2021 оны 02 сарын 04

БОЛИО БОЛЬ гэж байна Магалжавын нүдэнд мөнгө харагдаад нойр нь хүрэхгүй байнадаа

0  |  0
зочин(203.91.117.8) 2021 оны 02 сарын 04

БОЛИО БОЛЬ гэж байна Магалжавын нүдэнд мөнгө харагдаад нойр нь хүрэхгүй байнадаа

0  |  0
ZOCHIN(176.78.159.219) 2021 оны 02 сарын 05

Haldvargui aimagt ochij HALDVAR taraah gej baina uu? Doping uuchihaad l zavaaraad baih uu bolij uz.

0  |  1
зочин(64.119.17.91) 2021 оны 02 сарын 05

Допинг нь хэтрээд сэтгэцэд нөлөөлөөд эхэллээ дээ янз нь

0  |  1
Зочиkkkkkkkн(83.20.231.208) 2021 оны 02 сарын 04

Hereggui gerte suuz bai

0  |  0
Ахмад үзэгч(122.201.22.43) 2021 оны 02 сарын 05

Хүй долоо худагт очоод хээр ноцолдооч дээ. Орон нутаг битгий бузарлаж үзээрэй. Бөхчүүд хүн ална, хүрээ талдаг, хулгай зэлгий хийдэг, худал хуурмаг ярьдаг бузар булай, эргүү мангар гэсэн ойлголт нийгэмд бий болжээ. Бөхчүүдийг хүндэтгэдэг газар нутаг, хүн ард үгүй болсон. Далд орцгоо л гэнэ.

1  |  1
Hucdag gulug ve?(202.55.188.82) 2021 оны 02 сарын 05

Haldvargui aimagiig ochij buzarlah n u?umhii buh nertei buzaruud?ta muusainuud barildana u?unana u?hend heregtei yum be?zugeer zailtsgaa!buh modanaas garsan.

0  |  1
Dulmaa(64.119.17.49) 2021 оны 02 сарын 04

Tor zasgiin shiidberiig dagah vvregtei hatuu hol horioni ved irgen bvhen vvrgee bielvvl Boh barildahaa boli

0  |  0
Зориг(66.181.180.186) 2021 оны 02 сарын 04

Сумка зөвшөөрөл өгдөг л дээ тэгээл чад ш дээ

0  |  0
иргэн(202.9.46.169) 2021 оны 02 сарын 05

болохгүй гээд байхад заавал хийх гээд байдаг нь ямар учиртай юм бэ? хөлдүүс ээ. халдваргүй аймагт хийнэ гээд эндээс авч очих нь байна ш дээ, ёстой хэлэх үг ч алга новшнууд юм даа

2  |  1
Top