КОВИД-19 I Роналду коронавирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Португалийн шигшээ болон Ювентус клубийн тоглогч коронавирусээр халдварласан тухай Португалийн шигшээ багийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Түүнд коронавирус шинж тэмдэггүй хэлбэрээр халдварласан бөгөөд одоо гэрт нь тусгаарлаж байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Европын хөлбөмбөгийн холбоонд заасан дүрэм, журмын дагуу Шведтэй хийх тоглолтын өмнө шинжилгээнд хамруулахад түүнээс халдвар илэрчээ.

Одоогоор түүний биеийн байдал тогтвортой байна.

Ингэснээр шигшээ багийн тоглолтын хүрээнд Шведтэй хийх тоглолт, Аваргуудын лигт учраа таарсан Динамо Киев, энэ сарын 28-нд болох товтой Барселонатай хийх тоглолтод оролцохгүй боллоо.


Эх сурвалж: Goal

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.19.28) 2020 оны 10 сарын 14

Бурхан ивээг .

0  |  0
Top