КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 114 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо хоногт 114-өөр нэмэгджээ. Тус улсад нийт тохиолдлын тоо 24353 болсон байна.

Шинээр илэрсэн 114 тохиолдлын 20 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Нийт 22334 хүн эдгэрсэн бол 425 иргэн нас бараад байна.

Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар /2020.10.07/ 2.378073 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2.331582 иргэний хариу сөрөг гарч, 22138 иргэний хариу хүлээгдэж байгаа аж.

ДЭМБ өчигдөр дэлхийн хүн амын 10 хувь нь коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Албан ёсны мэдээллээр дэлхий дахинд халдвар авсан хүний батлагдсан тоо 35 сая гаруй байгаа ч бодит байдал дээр энэ тоо 800 сая орчим буюу арван хүн тутмын нэг нь халдвар авсан байх боломжтой гэж ДЭМБ үзжээ.

 

Top