Осол гаргаж зугтсан жолоочийг шуурхай илрүүллээ

2020 оны 06 сарын 30

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчаас “...Хотгорын уурхай явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байдалтай, нас барсан хүн байна...” гэх дуудлага, мэдээлэл 2020 оны 06 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цаг 10 минутад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд ирүүлжээ. Дуудлагын дагуу эрэн хайх, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.

Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнийг ажлуулсаны үндсэн дээр, иргэдийн мэдээлэлд тулгуурлаж хэрэг үйлдэгдсэнээс хойш 8 цагийн дараа буюу өглөөний 08 цагт Улаанхус сумын харьяат, эрхэлсэн ажилгүй “А” гэгч үйлдсэн болохыг тогтоож, осол үйлдсэн мотоциклийг нуусан байсныг илрүүлэн шалгаж байна гэж Баян-Өлгийн аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top