БНСУ-д суугаа ЭСЯ: Тусгай үүргийн нислэгээр явах ИРГЭДИЙН АНХААРАЛД

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас нэрс нь баталгаажиж, Сөүл-Улаанбаатар чиглэлийн зургаадугаар сарын 18-ны өдөр тусгай үүргийн нислэгт хамрагдаж, нутаг буцах иргэд дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

 

1. Тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдах ба байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичнэ.

2. Иргэд нислэгт суухаас өмнө 48 цагийн дотор коронавируст халдварын шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний хариуг хэвлэж, өөрт авч явна.

3. БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэн сайн дураараа нутаг буцах тохиолдолд харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж зөрчил, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах журамтай. Хэрвээ ГИХГ-т бүртгүүлж амжаагүй тохиолдолд Инчөн олон улсын нисэх буудалд ажиллах ЭСЯ-ны ажилтанд бүртгэл эхлэх үед хандана уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top