СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хялбар аргаар мөнгө олох гэсэн нь гэмт хэргийн хохирогч болгож байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байна.  Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээллийг түгээхийг зорьж байна. Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулсаар байгаа. Санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол  иргэдэд хамгийн их хохирол учруулдаг бидний нэрлэж заншсанаар сүлжээний бизнес. Сүлжээний бизнес нь олон шатлалт маркетингийн замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа юм. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг.

Тухайлбал, 2015 онд “Жи тайм” гэх улс дамнасан санхүүгийн пирамид монголчуудын гэнэн шунал дээр “тоглон” мөнгө босгож олон хүнийг хохироосноор өдгөө ч хэрэг нь шалгагдаж байна. Үүнээс өмнө ч монголчууд олон шатлалт маркетинг буюу хууран мэхлэх пирамид тогтолцооны золиос болж байсан. Хойшид ч ялангуяа дэлхий даяар тархаад буй COVID-19 цар тахалтай холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдал хүндэрснийг далимдуулан мөнгө тарааж байна, богино хугацаанд их хэмжээний ашиг олох боломжтой хэмээн сурталчилж буй санхүүгийн луйврын гэмт хэргийг хохирогчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байна гэдгийг албаныхан анхааруулж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломж танд бүрэн байна.

Мөн иргэд та бүхэн санхүүгийн бусад луйвар, залиланд өртөхгүй байх үүднээс дараах зөвлөмжүүд дагаж хэвшээрэй. Үүнд ойр дотнын хүнээс тань мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүнээс биечилж эсвэл утсаар асууж шалгаж байх, цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаягийнхаа нууц үгээ хэт амархнаар хийхгүй байх, ажлын компьютер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх, цахим хуудсаа ашиглаж дууссаны дараа хаах буюу log out хийж гарч байх, сонжоо, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд нухацтай хандаж, аль болох нэвтэрч орохгүй байх, хувийн мэдээллээ оруулахгүй хэрэгтэй. Эдгээрийг мөрдсөнөөр  иргэн та цахим гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө  урьдчилан сэргийлж чадна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(197.210.65.182) 2022 оны 01 сарын 14

Хураа!! Wow I am Rash Qin from Mongolia Ect банкууд эхэлжээ\nхаягаар өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл олгоно\nдунд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5%-ийн хүү\nКовид19 нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим илгээх\nДансны ажилтанд SERVICES@ECTBANKS.COM хаягаар шуудан илгээнэ үү\nEctban.ks@outlook.com эсвэл зочилно уу\nwww.ectbanks.com

0  |  0

Ene ch bas bish(202.126.88.155) 2020 оны 05 сарын 26

Huchindsen gej ner hunded haldaj daramtlah gutgeh zeelsn munguu ugku bh huny garyn useg ashiglah geed olon torlyn gemt hereg nemegdej baina

0  |  0
Top