Дэлхийн олон оронд тархсан коронавирусний халдвараас манай улс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Коронавирусний халдвараас сэргийлэхэд дэмжлэг үзүүлж, улс төр, урлаг соёл, спортынхон гээд олны танил эрхмүүд Улсын онцгой комисст хандив өргөсөөр байна.
Түүнчлэн өөрийн хийж буй ажлаараа тус хүргэх хүсэлтэй хөдөлмөрч иргэд ч хувь нэмрээ оруулсаар байгаа. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн Улаанхуаранд дугуй засварын газар ажиллуулдаг Б.Алдар юм. Тус дугуй засварын газар Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн байгууллагын автомашинд үнэ төлбөргүй засвар, үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Төрийн тусгай албаны автомашинд үнэ төлбөргүй үйлчлэх болсон талаараа тэрбээр олон нийтийн сүлжээнд мэдээлж, самбар хийж тавьсан нь анхаарал татсан юм.
Дугуй засварын газрын эзэн Б.Алдараас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай дугуй засварын газар хэзээнээс Онцгой, цагдаа, эмнэлгийн байгууллагын автомашинд үнэгүй үйлчилж эхэлсэн бэ?
-Өчигдрөөс /2020.03.01/ Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн байгууллагын автомашины дугуйг үнэгүй засах тухай самбараа байрлуулж, үйлчилж эхэлсэн. Өөрийн чадах зүйлээрээ л тусалъя гэж бодсон юм. Энэ хүндрэлтэй цаг үед иргэн бүр өөрсдийн чадах хэмжээгээрээ бие биедээ тус болох хэрэгтэй.
-Таны санаачилгыг зорилтот хүмүүс маань хэр мэдсэн байна. Тусгай үйлчилгээний жолооч нар ирсэн үү?
-Цагдаагийн байгууллагын машин ирлээ. Шүүхийн шинжилгээний хүрээлэн, эмнэлгийн автомашины жолооч нар ирж, дугуйгаа засуулаад явлаа. Жолооч нар ирж л байна. Тэр хэд маань “Баярлалаа” гэдгээ дахин дахин илэрхийлж, их урамтай байна. Надад ч сайхан санагдаж байна.
-Та засварын газартаа хэдүүлээ ажилладаг вэ?
-Дүүтэйгээ хоёулаа л ажилладаг. Дугуй засварын газраа ажиллуулж эхлээд долоон сарын хугацаа өнгөрч байна. Энэ дашрамд бүх үйлчилгээний байгууллагууддаа мөн хүнд хэцүү цагт өөрийн чадах зүйлсээрээ цаг наргүй ажиллаж байгаа төрийн алба хаагчдадаа туслахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 16 )
neg ch gsn shan medee bn hhe anjilt
МОНГОЛД ГАДААДЫН БАНКИЙГ ОРУУЛЖ ИРВЭЛ 1ЖИЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ 1ЭЭС 2 ХУВЬ Л БАЙДАГ.МОНГОЛ БАНКИРУУД ТӨРИЙНХӨН ҮҮНИЙГ АЛБААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХГҮЙ ХЯЗГААРЛАЖ ӨӨРСӨДӨӨ ЯЗАРТАЛ ТАРГАЛЖ БАЯЖДАГ ЭНЭ СИСТЕМИЙГ ХАЛАХГҮЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ.МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ӨНДӨР ҮНЭ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮЧЭЭР ШАХАЖ БАЙНА. МИАТ КОМПАНИ НЬ ӨӨРИЙН АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ МЭТ ТАНСАГЛАЛЫН ҮР ДҮН НЬ.БҮРЭН ЧӨЛӨӨЛӨГДВӨЛ ОЛОН АВИА КОМПАНИ ӨРСӨЛДӨНӨ ҮНЭ БУУРНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА
Монголоо гэсэн нэг нэгнээ дэмжиж чадах боломжоо гарган ажиллаж байгаа нт маш сайхан байна амжилт эвтэй өол хучтэй эруул шуу
ajil vilsni bvtej yavah boltugai.
ajil vilsni bvtej yavah boltugai.
ajil vilsni bvtej yavah boltugai.
ajil vilsni bvtej yavah boltugai.
ajil vilsni bvtej yavah boltugai.
Сайхан сэтгэлтэй байнаа. Үйлс нь бүтэг
КОРОНА дугуй засвар гэнэ үү, ямар хөөрхөн нэртэй вэ
Болж джж, өмжилт хүсье\n
Амжилт хүсье
NUURNII EGNEEND URGELJ BDAG MURTLUU YANZ BURIIN TALARXAL YUMNII ARD NI NULDXIIM DA …………..MERGEJLIIN KHYANALT
сайхан сэтгэлтэй залууст амжилт
Буян нь дэлгэрч үйлс бүтээл нь өргөжин цэцэглэг!
Setgel ni saikhan bna. Gexdee iim tusgai uilchilgeenii mashinuudiig tuxain xarayalagdax baiguullagiin abto baasd zasbarladag yum daa. Gexdee xuurxun surtalchilgaa yum u da.