ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Их Монголын түүхийг Ньюпортод авчирсан The HU

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэхээр болсон The HU хамтлаг Мичиган мужийн Ньюпорт хотноо энэ сарын 19-ний өдөр тогложээ. Сүүлийн 10 жил тус хотод болсон хамгийн мартагдахааргүй, цөс хөөргөсөн тоглолт болсныг АНУ-ын Michigan Daily сонин онцолсон байна. Тоглолтын талаар тус сонины урлагийн сурвалжлагч Николас Янгблодын бичсэнийг та бүхэнд хүргэе.


Савхин хүрэм, ээтэн гутлаар гоёж, хар сүлд тайзнаа залсан найман залуу Монголын уламжлалт хөгжмийг орчин цагийн рок урсгалтай сүлэлдүүлэн Ньюпорт хотын Урлагийн театрыг эзэгнэв. Ардын уламжлалт морин хуур хөгжим нь яг л зүрхийг ташуурдаж байгаа мэт булгилуулж, хөөмий, хархираа, эр хүний цээл хоолойгоор дуулах нь яг л өвс намилзсан хээр талд гэрийнхээ гадаа эмнэг сургаж буй монгол эрсийг санагдуулна.

Тэр цаг мөчид би хэзээ ч очиж үзээгүй Монгол нутагт, хөдөө талд очсон мэт сэтгэгдэл төрсөн юм. Очиж үзээгүй газрынхаа тухай танил, дотно мэдрэмж авч байх тэр агшинд Монголын уламжлалт хөөмий чихнээ сонсогдов. Цээжний хөндийд дүүрсэн агаараар этгээд ая гаргадаг хөөмий гэдэг урлаг роктой ямар сайхан сүлэлддэг юм бэ?

Тэдний хэлийг энд цугласан хэн ч мэдэхгүй. Гэхдээ зөвхөн хэл биш хөгжим, ардын урлагаараа хэл авалцахгүй эдэнтэй, бидэнтэй үгээр хэлж зүйрлэхгүй тийм нэг нандин холбоо тогтоож байв.

The Hu. Нэгэн хэвд цутгасан мэт барууны рок урсгалыг ийм хүчтэй, ийм этгээд бил үү гэж бодогдтол соёлын нэгэн дуулиан тарьж буй энэ хамтлагийн гол нууц нь өнө эртний түүхтэй Монголын язгуур урлаг юм. Өөр соёлын энэ их “түрэмгийлэл” тайзан дээр дэлдэж байхад Урлагийн театрт өмнө нь мэдрэгдэж байгаагүй нэг тийм тайван байдал ноёрхсон. Магадгүй дэлхий дахин тэднийг сонирхон, шүтэн биширч байгаа нь үүнтэй холбоотой байх.

 Тэдний хамгийн анхны цомгийн нэр нь “Гэрэг”. Их Монгол улсын паспорт, иргэний үнэмлэх болж байсан “гэрэг” гэх тэмдгийн авшиг буянаар магадгүй олон улсад дуулиан тарьж, шүтэн бишрэгчдийн хүрээлэлтэй болж байгаа ч юм бил үү?

Тоглолтын өмнө Канадын хоёр ч хамтлаг өөрсдийн үзүүлбэрээ үзүүлсэн. Магадгүй рок анх үүсэж, үзэгчдийг байлдан дагуулж байх үед аваачсан ч The HU-г хүлээсэн үзэгчид тэсэж ядан байв. Тоглолт нь хачирхалтай, өмнө нь чихнээ мэдэрч байгаагүй аялгууг зүрхээрээ мэдэрнэ гэж очсон газар бүрийн сонинд бичсэн байсан тул надад ч мөн адил The HU хэзээ тайзнаа гарах бол гэсэн хүлээлт үүсээд байлаа. Яг л удаан жил уулзаагүй найзтайгаа уулзах гэж хүлээж байгаа мэт тийм мэдрэмж намайг эзэмдсэн юм. Хүлээлт эцэслэж The HU тайзнаа гарч ирэхэд Ньюпорт хотод газар хөдөлж байна уу л гэлтэй Урлагийн театр оволзов. The HU хамтлагийн голыг нугалж, эрт цагийн их түүхийг Ньюпортод авчрахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүн бол Ц.Галбадрах. “Гала” гэж дууддаг түүний хоолой лав л баруун европт, манай америкт байхгүй. Язгуур урлагтайгаа сүлэлдүүлэн цөсийг хөөргөж буй бусад хүмүүсийг дурдвал Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар. Тэд товшуур хөгжим, хэл хуур, морин хуур, хөөмий, хархираа зэргээр олон америкчуудад шинэ мэдрэмжийг төрүүлсэн нь энэ. Үгээр илэрхийлэх аргагүй. Язгуур урлаг нь бөмбөр, гитартай сүлэлдээд ирэхээр ярих ч юм биш. Концертыг үзэхээр ирсэн олон хүний дотоод мөн чанар нь магадгүй энэ үдэш л сэргэсэн байх. Магадгүй тэдний дотор эрэмгий дайчид нуугдаж байсан мэт.

Дэлхий нийт рок урсгалаас олон жил хайсан нандин чанарыг олж өгсөн The HU-гийнхэнд талархах ёстой.

Тэдний толилуулж буй рок бол сонсож хэвшсэн рокоос тэс ондоо. Метал рок түрэмгий байж болох ч тэдэн шиг эзэрхийлдэг хамтлаг ховор. Тэдний хэлийг энд цугласан хэн ч мэдэхгүй. Гэхдээ зөвхөн хэл биш хөгжим, ардын урлагаараа хэл авалцахгүй эдэнтэй, бидэнтэй үгээр хэлж зүйрлэхгүй тийм нэг нандин холбоо тогтоож байв. Магадгүй Чингис хаан ч гэсэн байлдан дагууллынхаа ид үедээ ийм эрэмгий, ийм цог золбоотой байсан байх. Миний олж сонссоноор энэ үдэш The HU хамтлаг 16 өөр төрлийн өнгө, тоноор бидэнтэй холбогдсон. Энэ бол ямар ч хамтлагийн үзүүлээд байдаггүй зүйл. Энэ агуулгаар нь харвал өнөө оройн тоглолт баялаг байсан. Тэдний дуулах хэв маяг, техник бол бидний мэдэхээс ангид зүйл байсан гэдгийг онцлох нь зүй. Тийм ч учраас тэд энэ тайзыг эзэрхийлсэн.

Их Монгол улсын түүхийг Ньюпорт хотод авчирсан The HU бол Монголын эзэнт гүрний залгамжлагчид юм. Тэдний зэвсэг бол урлаг, авьяас. Дэлхий нийт рокоос олон жил хайсан нандин чанарыг олж өгсөн The HU-гийнхэнд талархах ёстой. Тэд манайхаас удахгүй явна. Явахаас нь өмнө тэднийг сонсоорой гэж зөвлөх байна. Амжиж сонсохгүй, үзэхгүй бол таны сэтгэл нэг аялгуугаар дутах болно. Тэд манайхаас яваад буурал европт рок урлагт нуугдаж байсан нандин чанарыг мэдрүүлнэ.
 

 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэр(150.129.143.130) 2019 оны 12 сарын 13

Эх сурвалжийг нь тавидаггүй юмуу? \nниколас янгблод гэж олдохгүй байна.

0  |  0
Зочин(66.181.161.26) 2020 оны 01 сарын 01

Хувь хүний сэтгэлгээ, ур чадвар, өөрийгөө дайчлах чанар гээд олон талаар мундаг ч бүгд нэгдэж чадахгүй юм даа \n

3  |  0
кк(64.119.16.152) 2020 оны 07 сарын 10

зүгээр л маркетинг шүү дээ, гэнэн хонгорууд гэж кк

0  |  4
tsedew(66.181.177.238) 2020 оны 07 сарын 10

odoo mongolchuud oyun sanaanii xuvid sergen mandaad irvel gejdee xun bur l meriix yum bol bolood yavchixan shuu dee the Hu giin negen adil mongolchuud oyun sanaanii sergen mandaliin tugan door uragshaa

4  |  0
Зочин(139.5.218.77) 2020 оны 07 сарын 10

Тун чадварлаг очууллага... Америк сэтгүүлчийн сэтгэгдэл... Хү

4  |  0
лянхуа(202.9.46.45) 2020 оны 07 сарын 10

энэ хамтлагтаа аз жаргал хүсьe. та нарыг минь. мөнх хөх тэнгэр уул ус газар шороо өссөж төрсөн газар нутаг өвгөдийн минь сүлд сүнс нь харж баярлаж байгаа даа.\nБаярлалаа та бүхэндээ.\n\nҮргэлж ард түмнийхээ магнайг тэнийлгэж байгаарай.

5  |  0
Zochin(103.26.193.231) 2020 оны 07 сарын 10

Woow уунээс еер угээр илэрхийлэх аргаггуй ээ.. нэг л евермегц мэдрэмж байлдан дагуулсан нургээнт хархираа хегжим

2  |  0
S@d(103.29.144.170) 2020 оны 07 сарын 10

Mongol tuuh mongol hunii sur huch uv soyl gaihamshigiin dor delhiig deldiilgej chadaj baigaad ni tedend talarhaj tedneer baharhah yostoi

4  |  0
Lkh Sara(121.163.80.45) 2020 оны 07 сарын 10

Агуу Агуу , маш их бахархаж байна . Миний хамгийн их сонсох vзэх дуртай хамтлаг THE HU

5  |  0
Mgl(73.162.98.90) 2020 оны 07 сарын 10

Бүхэл бүтэн Монголын түүхыг нэг хамтлаг өөр түвшинд авчирлаа юу. Туйлшрахаараа тэнэгтэх юмаа

4  |  9
FAN(202.55.188.33) 2020 оны 07 сарын 10

ХУ хамтлагийн дуунуудыг сонсох дуртай. клипүүдийг нь үе үе үзнэ ээ. 3 настай охин маань ЮУ ВЭ ЮУ ВЭ-г үзье гээд л. БАС ЧОНОН СҮЛДИЙГ ҮЗНЭ ЭЭ. Тэгээд үзсэнээ толгойгоо савчаад л жижигхэн тоглоомон морин хуураа барьж аваад л нүдэж өгнө ш дээ. хэхэ. Амжилт залуусаа. ҮнэхэЭР ГАЙХАЛТАЙ.

9  |  0
Оюунчимэг(64.119.27.24) 2020 оны 07 сарын 10

Урлаг,хөгжмийн өндөр боловсролтой хүмүүсийн зүрхэнд очиж байгаа өвөг дээдсийн маань өвлүүлж өгсөн урлагийг дэлхийд таниуулж байгаа залуусдаа баяр хүргэж ,бахархаж байна.Хөвсгөлийн бөөгийн бүжгийн хамтлагын тоглолтыг Сүхбаатарын талбайд тоглож байхыг үзсэн.Тэр хамтлагтай хамтарсан тоглолт хийвэл хүмүүсийг бүүр алмааруулах байхдаа гэж боддог болсон шүү.Бөөгийн бөмбөр,хувцас хэрэглэл,бүжиг нь ширэг ширэг гээд л хүмүүсийг огшоож байсан хөөрхөн хамтлаг байсан шүү.

5  |  2
Үжин(64.119.26.14) 2020 оны 01 сарын 01

Сайхан сайхан сайхан

4  |  0
Baatar(73.93.155.144) 2020 оны 07 сарын 10

Manai Mongolchuudiin Khiimori sergej baina.\nOdoo oyun sanaanii huwisgal hiij neg uzel surtal dor nyagtarch chadwal Ikh Mongol ulsiin tulgand uldsen gal badarlAaaaa

11  |  0
ЧИНГИС ХААН(66.181.161.5) 2020 оны 07 сарын 10

хайртай шүү

6  |  0
бор(202.126.89.15) 2020 оны 07 сарын 10

Амжилт залуусаа .. сэтгэл зүрхнээсээ баярлалаа та нартаа .. урлагын тэнгэр мөнхөд ивээг

12  |  0
Би(64.119.22.108) 2020 оны 07 сарын 10

Монголын нэрийг муугаар гаргасан хүмүүсийн өмнөөс ичиж, басхүү гутаж байхад уншсан сайхан нийтлэл/орчуулга. Өөрийн эрхгүй огшив.

12  |  0
THE HU!!!!(148.60.92.227) 2020 оны 07 сарын 10

edend sagnal egehees eer argagyi boltol Mongol ylasiig ertnii chingis haaniig mini sanagdyylaj yabna daa!!syymjileed baisan hymyys yrlagtaa hairtai l bol ene meteer hyndetgej taaraa!!!!bayar hyrgye!Baryyn yoropiig baildan dagyylaarai!!!bi ch ochij dagan baysaya!

7  |  0
Baigalmaa Sodov(103.57.95.84) 2020 оны 07 сарын 10

Самсаа шархирч, сэтгэл огшиж бна, эдний тухай уншиж сонсход. Монгол хүн эх орноороо, нутаг нэгтнүүдээрээ бахархах ямар сайхан юм бэээээ.

22  |  2
Фэн ээж(203.91.115.47) 2020 оны 07 сарын 10

Хамгийн агуу л гэж одоо гарсан Хү гээ л хэлнэ. Сайн сайхан зүйл бгаа бгаа гэхдээ Хү бол дэлхий тэр аяараа сонсож бишэрч бгаа нь монголчуудад нэг л өөр хүчин зүйл байгаа өөр өгөгдөлтэй. Дашка гэдэг хүнд өвгөд маань онгод хайрлаад өөр өгөгдөл гаргаад ир гэж тушаасан мэт бүр яау ч бодсон үнэн гоё.. баярлаад бахдаад ханахгүй бгаа. Бүх орны хүмүүсийн, дэлхийн сомментийг зөвхөн Хү н клипийн доороос л уншиж эрч хүч авч бна. Үнэн эрч хүчтэй соммнт уншия гэвэл Хү н дууны доор бичсэн сомментыг унштхад эрч хүчээр дүүрээд ирнэ. Дэлхий сонсож бга. Бүх залуусдаа хайртай шүү...

19  |  0
Фэн ээж(203.91.115.47) 2020 оны 01 сарын 01

Хамгийн агуу л гэж одоо гарсан Хү гээ л хэлнэ. Сайн сайхан зүйл бгаа бгаа гэхдээ Хү бол дэлхий тэр аяараа сонсож бишэрч бгаа нь монголчуудад нэг л өөр хүчин зүйл байгаа өөр өгөгдөлтэй. Дашка гэдэг хүнд өвгөд маань онгод хайрлаад өөр өгөгдөл гаргаад ир гэж тушаасан мэт бүр яау ч бодсон үнэн гоё.. баярлаад бахдаад ханахгүй бгаа. Бүх орны хүмүүсийн, дэлхийн сомментийг зөвхөн Хү н клипийн доороос л уншиж эрч хүч авч бна. Үнэн эрч хүчтэй соммнт уншия гэвэл Хү н дууны доор бичсэн сомментыг унштхад эрч хүчээр дүүрээд ирнэ. Дэлхий сонсож бга. Бүх залуусдаа хайртай шүү...

10  |  0
Eegiu(202.126.89.204) 2020 оны 01 сарын 01

Сайхан бнаа

7  |  0
Уншигч (124.158.124.156) 2020 оны 01 сарын 01

Бүгдэд нь хайртай шүү. Хү-тэй холбоотой хэн бүхэнд, юм бүхэнд ХАЙРТАЙ. \nДандаа ийм гэгээлэг сайхан юм унших юмсан. БАЯРЛАЛАА

16  |  0
Bi(178.195.47.117) 2020 оны 01 сарын 01

Hu Hu Hu hurai

9  |  0
naran naran(66.181.191.55) 2019 оны 12 сарын 24

Их сайн орчуулга болжээ. Талархлаа

14  |  0
esyi(66.181.170.130) 2020 оны 01 сарын 01

Үнэхээр бахархаж байна.Бид ямар агуу хаадын үр сад гэдгээ мартаж болохгүй.Үүнийг мэдрүүлж өгсөн HU хамтлагтаа чин сэтгэлээсээ баярлаж байна.\n

16  |  0
gggg(66.181.168.8) 2020 оны 01 сарын 01

goyo yumoo

8  |  0
Top