Сагсан бөмбөг: Мөрөөдлөө алдсан “Мөрөөдлийн баг”

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 17

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болж өнгөрсөн сагсан бөмбөгийн ДАШТ Испанийн багийн ялалтаар өндөрлөлөө. Мөнгөн медалийг Аргентин, хүрэл медалийг Францын баг хүртлээ. Финалын тоглолт хүсэн хүлээж байсан шиг өрсөлдөөнтэй болсонгүй, Испанийн шигшээ баг Аргентинд хичээл зааж байгаа мэт л илүүрхсэн.
 


Харин сагсан бөмбөгийн эх орон, их гүрэн АНУ дөнгөж долоодугаар байрт орсон амжилттай нутаг буцлаа. Мэргэжлийн тамирчдыг цуглуулан, “Мөрөөдлийн баг” нэртэй ирээд бүх багийг олон онооны зөрүүтэй ялаад буцдаг байсан Америкийн шигшээ багийг ахиж бид хэзээ ч харахгүй. Энэ ДАШТ-д сулхан багтай ирсэн гэж шалтаг тавьсан ч ирэх олимпод бүх оддоо авчраад ч тэд түрүүлж чадахгүй нь бололтой.
 


Дэлхийн аварга Испанийн багт NBA-гийн аваргын бөгжтэй хоёр л эрхэм бий. Энэ бол дасгалжуулагч Серхио Скариоло, багийн удирдагч Марк Газоль нар. Тэд энэ бөгжөө Канадын “Торонто Гриззлиз” багт тоглоод авсан. Энэ жил NBA-д Америкийн баг түрүүлээгүй нь тохиолдлын хэрэг биш байжээ. Хэдхэн сарын өмнө Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн улирлын Шилдэг тоглогчоор Грекийн Яннис Адетокунбо тодорч, Словенийн Лука Дончич шилдэг шинэ тоглогч, Францын Руди Гобер шилдэг хамгаалагч, хамгийн эрчимтэй өсөлттэй тоглогчоор Камеруны Паскаль Сиакам нар шалгарсныг эргэн санацгаая. Өөрөөр хэлбэл гадаадын тоглогчид. Шилдэг хамгаалагч Гобер ДАШТ-д АНУ-ын багийг ялахад гол үүрэг гүйцэтгэж, медалийн өрсөлдөөнөөс мулталсан билээ.
 


Америкчуудад ганц сайн мэдээ нь тэд медальгүй хоцорсон ч Токиогийн олимпын эрх авсан. Дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн шилдэг лиг NBA зөвхөн америкчууд тоглодог хаалттай клуб биш болжээ. Энэ лигт тоглодог гадаад тоглогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Жирийн дундаж тоглогчдоор биш харин дэлхийн хамгийн авьяаслаг тоглогчдоор эгнээгээ тэлж байна. Тэд Америкт туршлага суухын зэрэгцээ улс орныхоо хүүхэд багачуулд үлгэр дуурайл үзүүлнэ. Энэ нь дэлхийн сагсан бөмбөгийн хөгжилд сайнаар нөлөөлж байгаа ч Америкийн “Мөрөөдлийн баг”-т ашиггүй.

Мэдээж АНУ-ын баг жинхэнэ оддоо авчраагүй гэж хэлэх хүн байгаа ч тэд бол мэргэжлийн тамирчид. Мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн Аргентины шигшээ багт Хойд Америкийн лигт тоглодог нэг ч хүн байхгүй. Гэтэл тэд АНУ-ыг өвдөг сөхрүүлсэн Францын багийг ялж чадсан юм. 39 настай Луис Скола францчуудыг ялаад ДАШТ АНУ-ын “Мөрөөдлийн баг”-гүй байсан ч сонирхолтой сайхан явагддаг гэдгийг батлан харуулсан билээ.
 


Тавдугаар байрны төлөө тоглолтод америкчууд Сербийн багтай таарсан. Медалийн төлөө биш ч эх орныхоо нэр хүндийн төлөө сүүлчийн хүчээ шавхах ёстой. Ийм л тоглолтод сайн багийн мөн чанар танигддаг. Харин америкчуудад тийм чанар байсангүй. Долоодугаар байр энэ ДАШТ-д оролцсон АНУ-ын шигшээ багийн тоглолт, амжилтад яг тохирсон байр. 

Дэлхийн дэвжээнд сагсан бөмбөгөөр ноёлох цаг нь эцэс болж байгаатай америкчууд өөрсдөө эвлэрэхгүй байгаа. NBA лигийн бэлтгэлийн тоглолтууд явагдаж байгаа, ДАШТ бол хоёрдугаар зэргийн тэмцээн гэх зэргээр хэлж болох ч Лондоны олимпын финалын тоглолтыг хэдхэн секунд эргэн дурсъя. Испаничууд бараг энэ бүрэлдэхүүнтэйгээ Коби Брайант, Леброн Жеймс, Крис Пол, Кевин Дюрант, Дуэйн Уэйд нарыг ялах шахсан билээ.
 


Ирэх жилийн Токиогийн олимпод америкчууд Испани төдийгүй Франц, Серб, Аргентин, магадгүй Австрали, Литвагаас ч эмээх хэрэгтэй болжээ. “Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг” цаг өнгөрчээ. Сагсан бөмбөгийн спорт Америкаас Испанид шилжлээ гэж хэлэхэд эрт байж болох ч ямар ч гэсэн энэ спорт Америкийн өмч биш болсон нь тодорхой байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.44.67) 2019 оны 09 сарын 19

Hogiin. Amerikiig. sagsan. Bombogiin. Eh. Oron. gene. ee. cham. shig. Gichii. Ameriktaa. ochij. 7. giin. toon. Paiz. zuugeed. Al. tseverlegch. hiivel. yag. Taarmoi

0  |  0
zochin(66.181.161.41) 2019 оны 09 сарын 18

Londond Spain usa g yalah shahsan genuu. yu yariad bnaa. lebron ba tuunii nuhdiig irhed delhii chichirnee

0  |  0
zochin(103.57.92.178) 2019 оны 09 сарын 19

USA-g manai momgoliin zaluuchuud hojihoor bolson baina lee.

1  |  0
Zaluu(66.181.161.25) 2019 оны 09 сарын 18

Торонто гриззлиз гэж баг бас байх уу ??? хаха. элгийн юм бичихийн

1  |  0
Munkhuu(14.203.181.28) 2019 оны 09 сарын 18

Торонто Гриззлиз ийм нэртэй баг NBA- д юусан билээ

1  |  0
fck (202.55.188.43) 2019 оны 09 сарын 23

nba iin super oduud irwel olymp ymr boldgiig medehgv bolood ingej yrij bnu svvliin heden jil ch bitii hel tvvhende bolj eheldeg bolson tsagaas l hamgiin olon tvrvvlsen bag bol usa ted jiliin jild zaluuchuudiigaa ywuuldag bsn ed gylalzaj bsn tehed tvrvvldeg bsn ene jil bol 2017 onii draftiin zaluus aar ahluulsan mitchel tatum kuzma bsnas gadna olon zaluu toglogchid bsn arai turshalaggvi gj helj blno. Tom super oduud neree tatsan n bertel gemtlees l aisan hereg tgd ter n zaluutoglogchid turshlaga bolgohoor bolomj olgodog gsn vg tiim bj naad vmhii amaaaa gants neg tvrvvleegv jiliig hutsah heregg

1  |  0
Эрдэнэ(202.126.89.159) 2019 оны 09 сарын 23

Энэ нийтлэл бичсэн сэтгүүлч мэдлэг муутай байна шүү

3  |  0
Haha(43.242.243.202) 2019 оны 09 сарын 18

Za eniig bichsen setguulchees ireh jil am asuuy her zuruutei bdgiig mitchel tolgoilj bga usa shu de,Ireh jil curry ,thompson,green,george,irving,davis,drummond,durant,lebron,blake,Kawhi leonard gd mangasuud irnee

2  |  0
Уншигч(203.91.115.40) 2019 оны 09 сарын 18

Сайхан тэмцээн болж өнгөрсөн. Америкчуудад 7-р байр яг тохирно.

0  |  1
zochin(182.160.3.4) 2019 оны 09 сарын 17

ali ulsiin toglogch sn bh ntr ogt hamagui shde, gol n NBA odo c h delhiin shildeg league n. tend usa bnu busad ornii sn toglogch bnu hamaagui, gol n delhiin buh sildeg n l tend ochij togloj uzegch bidniig baysgaj baival boloo

0  |  0
zochin(182.160.3.4) 2019 оны 09 сарын 17

ali ulsiin toglogch sn bh ntr ogt hamagui shde, gol n NBA odo c h delhiin shildeg league n. tend usa bnu busad ornii sn toglogch bnu hamaagui, gol n delhiin buh sildeg n l tend ochij togloj uzegch bidniig baysgaj baival boloo

0  |  0
zochin(182.160.3.4) 2019 оны 09 сарын 17

ali ulsiin toglogch sn bh ntr ogt hamagui shde, gol n NBA odo c h delhiin shildeg league n. tend usa bnu busad ornii sn toglogch bnu hamaagui, gol n delhiin buh sildeg n l tend ochij togloj uzegch bidniig baysgaj baival boloo

0  |  0
Hehe(202.126.88.156) 2019 оны 09 сарын 17

Olympiig harj l baiy. Dandaa iim bhgui lde

0  |  0
Зочин(202.126.88.175) 2019 оны 09 сарын 17

Америк оронгүйгээр сагсан бөмбөгийг төсөөлшгүй. Ганц бмтгий хэл дэлхийн аваргад хожигдсон ч яалтчгүй сагсан бөмбөгийн эх орон.

2  |  1
Top