Ой тогтоолтын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа

2019 оны 09 сарын 05

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 23-25 хооронд боллоо. Тэмцээнд зургаан орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан юм.

Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) аварга боллоо.

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын Оюун Ухааны Академи, "Denk Pharma Mongolia" компанийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт Их Мастер Б.Лхагвадорж шалгарлаа.

Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт тус тус шалгарав. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт орлоо. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбаряням "Images" төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top