ШУУРХАЙ: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд хүрэлцэн ирлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 25 минутын өмнө (2019.09.02-ны 23:45 цаг) "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. Түүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын албаны хүмүүс угтаж авав. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд дөрөв дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айчлалын албан ёсны арга хэмжээ маргааш /2019.09.03/ эхлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж аван, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулахын зэрэгцээ ЗХУ-ын баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Төрийн ордны ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, улмаар нийт хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд нээлттэй мэдээлэл хийх юм.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.

Харин айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар "Их тэнгэр" цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох юм байна. 

Айлчлалыг Монгол, Оросын 270 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд сурвалжилна. 

ШУУД ҮЗЭХ
 

 

Дашрамд дурдахад, Манай улсын зүгээс ОХУ-тай харилцаагаа бэхжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахад анхаарч байгаа бол ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр В.Путин айлчлалынхаа үеэр хамтын ажиллагааны 11 гэрээнд гарын үсэг зурна хэмээн мэдээлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Золоо(49.0.149.9) 2019 оны 09 сарын 03

Гадаад харилцааны оффшорчин сайд Д.Цогтбаатар угтаж байгаа нь ичгүүртэй л юм.

0  |  0
zocin(202.126.89.73) 2019 оны 09 сарын 03

Yra yra yra mandtygai pytin

1  |  0
Gerele(103.57.95.174) 2019 оны 09 сарын 04

Sain uils buhen delgereh boltugai erunhiilugchduu bayrlaa

5  |  0
Ганаа(59.153.113.149) 2019 оны 09 сарын 04

Аугаа Орос гүрэн мандтугай

7  |  1
ДОРНОГОВЬ ӨРГӨН СУМ (66.181.161.76) 2019 оны 09 сарын 03

ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 80 ЖИЛЫН ОЙН БАЯР НААДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЭД ОХУ ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В. ПУТИНД БОЛОН ОХУ ААС ИРСЭН НИЙТ ТӨЛӨӨЛӨГЧИДӨД ХАЛХЫН ГОЛЫН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГИЕ.

9  |  0
Top