Улсын баяр наадмыг угтаж “Цэвэрхэн наадацгаая” аян өрнүүлж байгаагаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.07.02/ зарлалаа. Тэрбээр “Бид байгаль дэлхийгээ цэвэр цэмцгэр байдлаар хайрлан хамгаалах ёстой. Ингэснээр жуулчдын тоо нэмэгдэнэ. Тиймээс ард иргэд маань цэвэрхэн наадаарай гэж хүсэж байна. Энэ жил 3500 жуулчинд нээлт үзэх тасалбар олгож байгаа. Одоогоор нийслэлийн Аялал жуулчлалын газарт 10000 жуулчин нээлт үзэх саналаа ирүүлсэн. Харин манай Төв цэнгэлдэх хүрээлэн 13 500 хүний суудалтай тул хүсэлт ирүүлсэн бүх жуулчинд тасалбар өгөх боломжгүй. Хүсэлт ирүүлсэн жуулчин бүрт тасалбар өгвөл Монголчууд өөрсдөө наадмынхаа нээлтийг үзэж чадахгүйд хүрнэ. Тиймээс жуулчдад 3500 тасалбар өгсөн. Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга. Харин манай яамнаас наадмын нээлтийг орой нь дахин орчуулгатайгаар жуулчдад зориулан хүргэхээр зорьж байна.
“Naadam night” гээд жуулчдад зориулсан тусгай арга хэмжээ болно. Өглөө нь тасалбаргүйн улмаас нээлтэд орж чадаагүй жуулчин орой нь орчуулгатайгаар нээлтээ үзэх боломжтой. Бас бүсийн наадмуудад ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Жуулчид нийслэлд наадам үзэж чадаагүй бол бүсүүдийн наадмыг сонирхох боломжтой. Харин наадмын тасалбарын тухайд аяллын компаниуд үйлчилгээ, хөтөлбөр гээд багцаар нь зардаг тул жуулчдад үнэтэй мэтээр ойлголт төрдөг. Тэр бол аяллын компани, жуулчин хоёрын тохиролцоод бий болсон зүйл” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
00-oo shiideereidee..onigootoin b.aleeshv...
туухэнд байгаагуй сул засаг бол Хупэлсухийн засаг моноос мон