ӨНӨӨДӨР: “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хурал болно

2019 оны 06 сарын 26

09:00 цагт

  • “Бишрэлт” зочид буудалд “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар”хэлэлцүүлэг болно.
  • БСШУСЯ-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтэн, судлаачидтай уулзана.

09:30 цагт

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт

  • МҮЭСТО-нд мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225
  • БСШУСЯ-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлнэ. Утас: 80060393
  • “Blue Sky” зочид буудалд “Улс төрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт

  • ЭМЯ-нд “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060
  • УУХҮЯ-нд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдээлнэ. Утас: 99089666, 99209315

13:00 цагт

  • МУИС-ийн Номын санд “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99008498, 88099373

13:30 цагт

  • Сангийн яаманд Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах төслийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурна.

14:00 цагт

  • Цэргийн төв эмнэлэгт Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийн нээлт болно. Утас: 80077114

14:00 цагт

  • Спортын төв ордонд "Токио-2020" олимпийн эрхийн оноо өгөх бадминтоны олон улсын тэмцээн эхэлнэ.

16:00 цагт

  • Сүхбаатарын талбайд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуусын “Try Mongolia 2019” нөлөөллийн аялалын тайланг танилцуулна. Утас: 99931551

17:30 цагт

  • Техник спортын төв клубт Монголын буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

09:00 цагт

  • “Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.
  • “Эрүүдэн шүүлт ба Хүний эрх” хэлэлцүүлэг болно.

14:00 цагт

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV Конгрессыг Монгол Улсад зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болно. Утас: 91915340, 99047423, 99519677

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top