Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зориход бэлэн болж, өнөөдөр /2019.04.08/ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн билэгдэл болсон Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.
Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командалын удирдлага болон цэргийн багийн бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл оролцов.
Сануулахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсын зэвсэгт хүчний 16 мянган гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байна
.jpg)
Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн ажиглагч 2 офицерыг анх удаа 2002 онд илгээснээс эхэлсэн түүхтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд БНАКУ, Баруун Сахар, Судан, Этиоп, Эритриа, Гүрж, Чад, БНӨСУ, Афганистан зэрэг 9 улсуудад болон Судан Улсын Дарфур муж, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдсан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан энхийг дэмжих 3 ажиллагаанд нийт 16000 гаруй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба одоогийн байдлаар 1200 орчим цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл ( 0 )