Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр /2019.04.08/ мэдээлэл хийлээ.
Тус газраас энэ онд нийт 3100 аж ахуйн нэгж байгууллага, 201 иргэний үйл ажиллагаанд шалтгалт хийж, 6120 зөрчил илрүүлэн, 5774 зөрчлийг арилгуулжээ.
Үүнээс барилгын салбарт 1097 зөрчил илрүүлсний 776-г нь арилгуулж, 195 аж ахуйн нэгжид 328 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна.
2018 он гарсаар барилгын салбарт 17 осол бүртгэгдэж, 24 хүн осолд өртсөнөөс долоон иргэн амь насаа алджээ.
Барилгын салбарын ослыг шалтгаан нөхцлөөр нь авч үзэхэд, өндрөөс унах, дээрээс эд зүйл унах, кранистын үйл ажиллагаа, цахилгааны аюулгүй байдал алдагдсанаас үүдэлтэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )