ТАНИЛЦ: Налайхын замыг хааж, хөдөлгөөний зохицуулалт хийх зураглал

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо.
 

  • Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.
     
  • Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.
     

Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.10) 2025 оны 03 сарын 13

Tendees hicheel surguulidaa ywj bga olon hvn bgaa shtee tgd yhin gertee harihku bhimuu enchodoo ingj udaan hugatsaagar toirch barij ywmaargv bnaa

1  |  0
зочин(122.201.23.210) 2025 оны 03 сарын 13

Хачин юм хийх юм аа. Яагаад хуучин замын хажуугаар шинэ урсгал хийж болохгүй гэж. Дараа нь шинэ урсгалаар явуулж байгаад хуучнаа шинэчлээд 2 замаа эсрэг чигийн хөдөлгөөнд оруулж болох шүү дээ. Тэгвэл аваарь осол буурах, урсгал сөрөх, гэрлийн гялбаанд орохоос сэрхгийлэх боломжтой болно. Одоо зам засаж байгаа гээл зунжингаа тойрох нь.

3  |  0
Top