Ногдол ашиг тараах эсэх шийдвэрээ ирүүлээгүй компаниудад анхааруулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ бүртгэлтэй хувьцаат компаниуд нь Компанийн тухай хуулийн дагуу хоёрдугаар сарын 19-ний дотор ТУЗ-ийг хуралдуулан, ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ гаргаж баталгаажуулах ёстой. Тэгвэл   гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийт 218 компаниас 65 компани хууль, журмын хэрэгжилтийг ханган ногдол ашигтай холбоотой шийдвэрээ ирүүлснийг МХБ-ээс мэдээллээ.

Нээлттэй хувьцаат компани нь ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг компанийн санхүү, үйл ажиллагааны нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөтэй уялдуулан гаргаж,  энэхүү шийдвэрээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Иймд шийдвэр ирүүлээгүй компаниуд хууль, журам, гэрээний үүргээ биелүүлж, мэдээллээ яаралтай ирүүлнэ үү гэж МХБ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top