“Мөнхийн реп”-ийн Батух найз бүсгүйгээ зоджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

“Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргалд холбогдох өргөдөл нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ.

Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр И-Март сүлжээ дэлгүүрийн орчимд өөрийн найз эмэгтэй болох иргэн М-г автомашин дотор зэрлэгээр зоджээ. Мөн 25-ны өдөр хохирогч эмэгтэйг гэртээ байхад нь дахин зодож гэмтээсэн байна. Улмаар хохирогч М нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах дэслэгч н.Эрдэнэхүү шалгаж байна. Хэргийн газарт, тус хамтлагийн хоёр гишүүн хамт байсан гэх ба хохирогчийг зодуулж байхад ямар нэг тусламж үзүүлээгүй ажээ.

Хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар, Ц.Батжаргал нь хохирогчтой үерхээд гурван сар болж байгаа ба энэ хугацаанд түүний гэрт хамтран амьдардаг байжээ. Хамтран амьдрах хугацаандаа удаа дараа биед нь халддаг байсан гэх ба их хэмжээний мөнгө авч мөрийтэй тоглосон гэх мэдээллийг өгч байв. Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба энэхүү хэрэг нь цааш хөвөрч хар тамхины хэрэгтэй холбогдож болзошгүй байгаа ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.200) 2025 оны 03 сарын 13

Гаж донтон ийм амьгаад ирээдүй байхгүй

1  |  0
zaza(81.193.149.158) 2025 оны 03 сарын 13

Ene muusain yumnuudiin yah ni bidend yamar hamaa baina aa.Ner ni hurtel BATUH baih daa yahav dee. Setguulch ee uur bichih yum alga uu, ta nar bitgii uchiraa olohgui humuusiig huurgu.

1  |  0
зочин (66.181.189.117) 2025 оны 03 сарын 13

ийм балайтай ханилж байдаг өөрөө чбалай

1  |  0
boldoo(66.181.160.83) 2025 оны 03 сарын 13

tsaad erguu huuhen ooroo guij ochij zoduuldag shd ee ugaasaa sex hiihdeee zoduulj tavidag gaj huuhen l dee

1  |  0
BatYh(108.246.208.22) 2025 оны 03 сарын 13

Hohi nee

1  |  0
buuch(64.119.17.125) 2025 оны 03 сарын 13

brusli

1  |  0
van damm(182.160.34.195) 2025 оны 03 сарын 13

emegtei xund garch xurch bdag unen xogiin novsh,ooriin noxoin golog bolgood xeer aaachiad xaybal taarna

1  |  0
Close menu