Таван толгой, Гашуун сухайт чиглэлийн авто замд үүссэн цуваа буурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 02

“Гашуун сухайт авто зам” компаниас Гашуун сухайт боомтод үүссэн авто машины цуваа буурсан гэж мэдэгдлээ. Өнгөрч буй долоо хоногийн эхээр “Баянзам” тээвэрчдийн холбооноос мэдээлэл гаргаж зарим тохиолдолд авто машины цуваа 140 км цуваа үүссэн гэж мэдээлсэн юм. Дээрх мэдээллийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтран цувааг бууруулах чиглэлийг “Гашуун сухайт авто зам” компанид өгсөн байна.

Өнгөрсөн баасан гарагийн байдлаар тус боомтоор 1100 гаруй том оврын авто машин нүүрс тээвэрлэсэн гэсэн мэдээлэл байна. Хэдийгээр өнгөрсөн оны тээвэрлэлтээс 2-3 дахин буурсан ч үүссэн нөхцөл байдлыг хурдан шуурхай арилгахын тулд чадах бүхнээ хийж байгааг” Гашуун сухайт авто зам” компаниас мэдээлсэн юм.

Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сард тус чиглэлд уртын тээвэр хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасны дараа тээвэрлэлт хийх компаниудын тоо эрс нэмэгдэж, энэ нь авто машины тоог огцом нэмсэн гэж “Монгол тээвэр” нэгтгэлээс онцолсон юм. Ийнхүү өнгөрсөн 2017 оны сүүл, 2018 оны эхэнд хэд, хэдэн удаа үүссэн түгжрэл энэ долдугаар сараас эхэлж ийнхүү тодорхой хэмжээнд буурч байгаа ажээ.

Б.Аззаяа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өбб(59.153.114.18) 2018 оны 09 сарын 03

хятадууд ч монголоор нэг тоглож байна даа. хил дээр нь машинууд нь очерлож хотод хятад элчин дээр иргэд нь очерлоод ёстой нэг залхаан цээрлүүлж байж өөрсдийнх нь хүсэлтээр хятадын колон болгох далд санаа л байна даа. тэгэж байтал тавантолгойн 30 хувийг хжаа авна тэгсний дараа төмөр зам тавьж өрөндө оруулчаад хилээ хаанаэ.

0  |  0
Болдбаатар(112.72.11.104) 2018 оны 09 сарын 02

Энэ бол шал худлаа мэдээ хэзээ ч энэ оочрыг зохицуулдаг болох юм мэдэхгүй өчүүхэн миний бодлоор 10000 машин байгаа бол компануудыг хуваагаад сар сараар явуулчихвал замын түгжрээ арилаж жолооч нарын явах ресс ихсэнэ амралттай ч болох байх гэж бодох юм

0  |  0
Top