Ирэх 7 хоногт номын баяр болно

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 17

Энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулагдах “Номын баяр” үзэсгэлэн тавдугаар сарын 25, 26-ны өдөр буюу ирэх амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр “Үндэсний номын баяр”, олон улсын “Ulaanbaatar book fair” номын баярыг зохион байгуулдаг. Уламжлал болсон номын баяраа төв талбайд зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу холбогдох газраас зохих зөвшөөрлийг олгожээ.

А.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top