Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг бордоо болгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 15

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих шаардлагатай болсон. 1964 онд баригдсан байгууламжийн тоног төхөөрөмжүүд хуучирч мууджээ. 2006 оноос хойш 12 жилийн хугацаанд төв цэвэрлэх байгууламжид 8.1 тэрбум төгрөгөөр 25 төрлийн ажил хийсэн байна. 2018 онд төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан аж. Цэвэрлэх байгууламжийн орчны лагийг үнэргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн. Хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлсний дараа бордоо болгох бөгөөд японы мэргэжилтнүүд туслах юм байна. Төв цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160  000-190 000 метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг.  Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүй учир хоногт 1000-1200 метр.куб нойтон лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг. Үүнээс үүдэн 900 000 метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байна.

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (202.179.27.131) 2018 оны 05 сарын 15

Нийслэлд УРВАГЧ м. энхболдын бүлгийнхэн гэрэлтэй гудамжийг гэрэлтүүлнэ, тохижсон гудамжийг тохижуулна, утаа , цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгана гэж төсвийн мөнгийг үрэн таран хийж байна !!! МАН-ынхан юун аз жаргалтай амьдруулах вэ, Сөүлийн гудамжны урд, хойд хэсгийн оршин суугчдын амар тайван амьдралыг алдагдуулаад байна , уяач батболд (засаг дарга) , жүжигчин баярхүү( ЗД- ын орлогч) , шүдний эмч гантөмөр ( нийслэлийн ерөнхий менежер ) өө!!!

0  |  0
Зочин(66.181.180.207) 2018 оны 05 сарын 14

Хуртмтлагдсан лагийг шатаах зууханд хийж шатааж үнс болгон зайлуулдаг журам л бусад оронд хэрэгжиж байдаг.Манайх шиг 50.60 жилээр хадгалдаг улс орон байна уу.Ийм байж яаж хөгжих гээд байгаа юм бол доо.УБ хотын ард иргэд бүгд өмхий лагын үнэрт хордож үхэх байхаа даа

0  |  0
Top