Хятадаас бэлгэнд авсан Марксийн хөшөө сүндэрлэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойн баярын арга хэмжээг Хятадын засгийн газраас санхүүжүүлжээ.

19 дүгээр зууны Германы философич, эдийн засагч, хувьсгалын онолч Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойг өчигдөр дэлхийн олон оронд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэ түүхэн өдөр түүний мэндэлсэн хот болох Германы Триер хотод 4.4 метр өндөр Марксын хүрэл хөшөөг сүндэрлүүлжээ.

Холбоотой Зураг

Хөшөөг Хятадын уран барималч Wu Weishan урласан бөгөөд БНХАУ-аас тус хотод бэлгэлсэн байна. Түүнчлэн ойн хүрээнд болсон бүхий л арга хэмжээг Хятадын засгийн газраас санхүүжүүлжээ.

karl marx china зурган илэрцүүд

Ши Жиньпин Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойд зориулсан хурал дээр тавьсан илтгэлдээ Карл Марксыг “хүн төрөлхтний түүхийн хамгийн агуу сэтгэгч” хэмээн өргөмжилж, Марксизм нь Хятад улс, Хятадын Коммунист Намын хөтлөгч онол үргэлж байх болно хэмээн зарласан юм.

karl marx china зурган илэрцүүд

 

 

А.Түвшин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top