Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-нд болно.
Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
Энэ өдөр “Улаанбаатар марафон-2018” Олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Нийтийн тээврийн 32 чиглэлийн 300 тээврийн хэрэгслийн чиглэлд 07:00-17:00 цагийн хооронд өөрчлөлт орох юм байна.Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.
"УЛААНБААТАР МАРАФОН" ХОЁР АНГИЛЛААР ЯВАГДАНА.
“Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтэнд www.ub-marathon.ub.gov.mn сайтаар бүртгүүлэх юм байна.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )