Улаанбаатарт 23 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 06

Улаанбаатар хотод шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 16-21 дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 20-25 градус, нутгийн зүүн хэсгээр 14-19 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 22-27 градус дулаан байна.

 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top