Алтан цомын талаарх сонирхолтой баримтууд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Манай гарагийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 6 дугаар сард  хойд хөршид эхэлнэ. Энэхүү тэмцээний өмнө аварга багт очдог “Алтан цом”-ын аялал дэлхий даяар тойрдог уламжлалтай. Тэгвэл Москва хотоос аяллаа эхэлсэн алтан цом дэлхийн өнцөг булан бүрт хүрч өнөөдөр Улаанбаатар хотод анх удаагаа ирээд байна. Ингээд уншигч танд алтан цомын талаар сонирхолтой баримтыг хүргэе.


  • 2018 дэлхийн аваргын алтан цом 51 орны 90 хотоор нийт 126 мянган километр аялна.
  • Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөр, 18 каратын таван кг алт орсон бүтээл юм.
  • Анх 1974 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн уг цомыг дэлхийн аварга багт өгөх болсон бөгөөд эх хувь нь Швейцарийн Цюрих хотод байрлах Олон улсын хөл бөмбөгийн холбооны музейд хадгалагддаг ажээ.
  • 1 970 онд Бразилчууд анх удаа 3 удаа түрүүлж Алтан дагина цомыг үүрд хадгалах эрхтэй болжээ. Тиймээс ОУХБХ дахин шинэ цомтой болох хэрэгтэй болсон учир Италийн уран барималч Силвио Гаццанигад хандсанаар одооны цом бий болжээ. 


  • Эх цомыг хийхэд  18 крат буюу 75 хувийн таван килограмм шижир алт ашигласан бөгөөд 36.5 см өндөртэй, тойргийн хэмжээ нь 13 см байдаг бол нийт жин нь 6.175 кг хүрдэг байна. 
  • “Цэвэр алтан” хэмээн тодотгодог уг цомыг Химийн ухааны профессор Британийн нэгэн эрдэмтэн тооцоо судалгаан дээр үндэслэн цэвэр алтаар бүтээгүй хэмээн дүгнэжээ. Түүний тооцоолсноор цомыг хэрэв цэвэр алтаар урлавал тоглогчид өргөж дийлэхэд бэрх байх гэнэ.
  • Мөн Ноттингхэмийн их сургуулийн профессор Мартин Полиакоффын хийсэн тооцоогоор 34,5 см өндөртэй аваргын цом хэрэв цэвэр алтан байсан бол наанадаж 70 кг жин татах аж. Тиймээс түүний бодож буйгаар цом бүхэлдээ биш юм аа гэхэд аль нэг хэсгийг өөр хөнгөн материалаар хийж, алтаар бүрсэн гэжээ.

 

А.Түвшин

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top