“Зайдас шидэх, чанасан өндөгтэй очих санаа Мөөжигийн тактик байсан”

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 14

  “25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан ээлжит  “21000” реалити шоуны оролцогч жүжигчин Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нартай ярилцлаа.  Анх удаа гадаад улсад, анх удаа хоёр эрэгтэй оролцогч, анх удаа олон жил нөхөрлөсөн найзууд оролцсон гээд “анхдагч” гэх тодотгол эл шоунд цөөнгүй байсан. Бас үзэгчдийн “дургүйцэл” төрүүлэх явдал ч гарсан. Хоёр жүжигчинтэй товч боловч ярилцахдаа энэ бүхэнд хариулт авахыг хичээлээ.  

-“21000” реалити шоунд оролцох саналыг  “25 дугаар  суваг” телевизийн уран бүтээлчид тавьсан уу?

Р.Адъяа:-Анх “25 дугаар суваг” телевизээс утсаар ярьсан. “21000” реалити шоунд зочноор оролцоно уу гэж. Бас гадаадад  БНСУ-д  энэ удаагийн шоуг хийнэ, 10 хоногийн хугацаанд 21000 воноор амьдарна  гэдгийг ч дуулгасан.

-Солонгос улсад очингуутаа нэвтрүүлгийн дүрэмтэйгээ  танилцсан. Эхэндээ хэцүү санагдав уу ?

Р.Адъяа: Очингуутаа  нэвтрүүлгийн дүрмийг танилцуулсан. Гайгүй ч юм шиг. Харин вон, төгрөгийн харьцаа, бүтээгдэхүүний үнийн дүнг  харахад хэцүү ч юм шиг санагдаж “яах бол” гэсэн эргэлзээ төрсөн. Гэхдээ шоу нэвтрүүлэг шүү дээ гэж бодогдоно.

Ө.Мөнх-Эрдэнэ: Үгүй яах вэ. Нэг их хэцүү зүйл байгаагүй. Болно байх л гээд. Нэвтрүүлгийнхээ дүрэмд тааруулж, тохируулаад явсан. Шоу нэвтрүүлэг юм чинь өгсөн мөнгөөр нь дүрмийнх нь дагуу худалдан авалт хийгээд л...

Р.Адъяа: Нэвтрүүлгийн дүрэм угаасаа ойлгомжтой. Хоорондоо өрсөлдөнө, цаанаас өгсөн мөнгөнд тааруулж худалдан авалтаа хийнэ, өгөгдсөн үүрэг, даалгаврыг биелүүлнэ.

-Тэмцээний даалгаврууд ямар санагдаж байв?

Р.Адъяа:Дүрэмтэйгээ танилцаад даалгавартаа орсон. Хүнд, хөнгөн даалгавар аль аль нь байсан даа. Дүрмийнхээ дагуу учраас бид хоёрт хүндрэлтэй зүйл гараагүй. Даалгаврууд хөнгөнөөсөө хүндрэх байдлаар явсан.

-Цаг хугацааны хувьд 10 хоног  удаан өнгөрөв үү?

Р.Адъяа: Тасралтгүй шахам нэвтрүүлгийн зураг авалт явагдсан учраас нэг мэдэхэд л орой болчихсон байх үе таарна. Сүүлдээ өлсөөд, ажил хийж ядарсан учраас нөгөө хурдан  цаг хугацаа улам удаан өнгөрөөд байх шиг санагдаад.

-Эхний даалгаврын хүнсний сонголтоос харахад Адъяа илүү ч юм  шиг. Нэг дор 10 хоногийн хүнсээ авчихсан?

Р.Адъяа: Миний сонголт яах вэ сайн юм шиг  хэрнээ Мөөжигийн сонголтын тактикийг гүйцээгүй байна лээ. Би гэхдээ айхавтар өлсөөгүй. Сүүл рүүгээ хожигдох нь гэдгээ мэдэрсэн. Тэмцээн уралдаанд, нэг нь түрүүлдэг хойно. Тахианы махтай гурилтай шөл, цуйван идсээр байгаад хожигдсон ш тээ. Мөөжигийн маркетингийг гүйцээгүй л дээ.

Ө.Мөнх-Эрдэнэ: Ер нь бол надад тооцоо байсан. Тэр тооцооллынхоо дагуу л  шоунд оролцсон.

-Реалити шоуг үзэж байхад хамгийн хүнд даалгавар та хоёрын барилга дээр ажилласан хэсэг болов уу гэж бодогдсон?

Р.Адъяа: Тийм. Өглөө эрт боссон. Урд оройноос нь хойш хоол идээгүй. Өдөржин яваад, барилга дээр ажиллахаар сүүлдээ сульдаж байна билээ. Олон  хоног  хоолноос авах ёстой уураг, витаминаа авч чадаагүй учраас ядардаг л юм байна.

Ө.Мөнх-Эрдэнэ: Бүр ч тэгтлээ их ядраагүй. Нэвтрүүлгийн явцын даалгаврууд тийм айхавтар хүнд байгаагүй юм шүү дээ, уг нь. Анхнаасаа нэвтрүүлэгт цөөнгүй хоног нойр, хоол унд муутай оролцоод яваа учраас ажил хөнгөхөн байсан ч аяндаа ядраад эхэлсэн. Түүнээс биш барилгын ажил тийм хүнд санагдаагүй.

-Өдөржингөө даалгавар биелүүлж, хол, ойр явна. Орой зочид буудалдаа ирээд хоолоо хийнгээ зогсолтгүй ярина. Ядарсан үед түвэгтэй санагдана биз?

Р.Адъяа: Угаасаа хаашаа л харна баахан камер дарамттай байлгүй яах вэ. Жижигхэн өрөөний энд тэндгүй камер, тээр дээрээс хүртэл хүмүүс байнга хянана.

Ө.Мөнх-Эрдэнэ: Ярихын хувьд бол тэнд байгаа хүмүүс байнга асуулт асуугаад байхаар хариулах байдлаар яриа тасрахгүй л байгаа юм.

-Хөнгөвтөр даалгавар гэв л. Нэвтрүүлгийн даалгаврыг өглөө, оройд танилцуулсан уу?

Р.Адъяа: Монголчуудын нээсэн кофе шопын хямдралын  жижиг хуудас тараах даалгавар хөнгөн боловч ийш тийшээ гүйгээд байхаар бас л амаргүй. Мөөжиг их гүйсэндээ. Даалгаврын хувьд танилцуулахгүй дагуулж яваад нэг газар ирэнгүүтээ тийм ажил, ийм хугацаанд хийнэ гэж хэлэх жишээтэй.

-Нэвтрүүлэг сонирхолтой байсан ньтодорхой. Нэг зүйлийг асуухыг хүссэн юм. Мөөжиг  та хоёр нэгийгээ хоолоор дайлдаг хэсэг дээр л дээ. Адъяа дээр нэг ширхэг чанасан өндөгтэй очиж байсан. Нэвтрүүлэг зохион байгуулагчдын  тактик ч гэж зарим нь таамагласан. Энэ ямар учиртай юм бэ?

Ө.Мөнх-Эрдэнэ: Энд телевизийнхэн, нэвтрүүлэг зохион байгуулагчид ямар ч хамаарал байхгүй ээ. Би нэвтрүүлэгт өөрийнхөөрөө оролцоод явж байгаа. Миний өөрийн тактик байсан. Хувь хүний л шийдвэр.

Р.Адъяа: Би юу бодох билээ. Нэвтрүүлгийнхний өгсөн даалгаврыг л  биелүүлж байгаа шүү дээ. Би Мөөжиг дээрээ тахианы махтай гурилтай шөлөө бариад очсон. Өөрт юу байна түүгээрээ харилцан дайлцгаасан. Хэрэв мөнгөтэй байсан бол хоёулаа нэгийгээ хоолонд даана шүү дээ.  Гэхдээ нэвтрүүлгийн дүрмээр тийм зүйл байж болохгүй.

-Барилга дээр ажиллаад ирсэн хэсэг дээр Мөөжиг нэг өндгөө хагалаад их бухимдаж байгаа харагдсан?

Ө. Мөнх-Эрдэнэ: Харин тийм. Их ядарсан, өлссөн байсан. Түүнээс л  шалтгаалсан байх.

-Адъяаг зочид буудалдаа ирэхэд үлдээсэн хоолыг нь хаясан байлуу?

-Тэгсэн байсан шүү. Зочид буудлын үйлчлэгч эгч минь сайхан цэвэрлэсэн байсан даа.

-Тэгвэл та хоёр мөнгөө нийлүүлж зайдас худалдаж аваад, Мөөжиг талыг нь идэээд шиддэг хэсгийн тухайд?

Ө.Мөнх-Эрдэнэ: Би зүгээр тоглоод л тийм үйлдэл гаргасан юм.

Р.Адъяа: Нэвтрүүлэг бол нэвтрүүлэг. Мөөжигийг хар бага наснаасаа найзалсан учраас би сайн мэднэ. Юм бодоогүй инээлдээд л явж байсан. Үзэгчид маань, хүмүүс тэр бүх нарийн учрыг ойлгохгүй шууд  хүлээж авдаг юм байна л даа.

-Та хоёр нэгийгээ хоолоор дайлсан хэсэг дээр Мөөжиг өрсөлдөгийнхөө мөнгөн дүнг хэлүүлчихсэн. Бас тактик уу?

Ө.Мөнх-Эрдэнэ: Тийм. Найзыгаа би худлаа ярихгүй гэдгийг мэдэж байсан.

Р.Адъяа:Тухайн үед надад Мөөжиг 10 мянган вонтой үлдсэн гэж үнэн хэлсэн үү худлаа хэлсэн үү гэдэгт эргэлзэж байгаад л маргааш нь дараагийнхаа даалгаварт ороод мартсан байсан. Ажил хийгээд, өлсч бариад тэгээд л мартагдаж байгаа юм чинь.

-Реалити шоу өндөрлөхөд Мөөжиг ялагч болсон. Хэдэн вонтой үлдсэн байсан бэ?

Р.Адъяа: Би 10 мянган вонтой. Мөөжиг надаас 3100 воноор илүү гарсан. Манай Мөөжиг өөрт үлдсэн 13100 воноороо  энд нэг хаус бариулаад байгаа шүү. (инээв)

-Шоуны мөнгөө хуваасан билүү ?

Р.Адъяа: Тийм.

-Хожсон  мөнгөө юунд зарцуулах вэ?

Ө.Мөнх-Эрдэнэ: Гэр орныхондоо юм хум худалдаж авахад зарцуулсан.

Р.Адъяа: Тэгээд л дуусгасан даа (тоглов бололтой)

-“21000” реалити шоу дуусаад эх орондоо ирлээ. Хүмүүсийн хандлага ямар байв?

Р.Адъяа: Хүмүүсийн тиймэрхүү хандлага байсан хэдий ч нэвтрүүлэг дуусаад тэгээд л мартчихаж байна. Мөөжиг бид хоёр хамтдаа дараагийнхаа уран бүтээлийг төлөвлөөд ярилцаад.

-Та хоёр хэдэн жил найзалж байна вэ?

Ө.Мөнх-Эрдэнэ: 20 жил найзалж байгаа.

Р.Адъяа: 20 жил. Өнөөдөр ч ингээд л найзлаад салахгүй, хамт л явцгааж байна. Шоу гэдэг утгаараа тэгж оролцсон. Амьдрал дээр бидний дунд реалити шоун дээр  гардаг шиг зүйл байхгүй.

-Хоолны хэмнэлтэд орохоор биед нөлөөлөх ньтодорхой. Жин хассан байх?

Ө.Мөнх-Эрдэнэ: Хассан, хассан. Дөрвөн кг хассан байна лээ.

Р.Адъяа: Би 2.8 кг хассан. Гэхдээ нэг их мэддэггүй юм билээ. “21000” реалити шоу дуусаад долоо хоногийн дараа  дөрвөн кг нэмэгдсэн.

-Мөөжиг өндөг, цагаан будаа, кимчигээр голлосон. Нэвтрүүлэг 10 хоногоос илүү үргэлжилсэн бол?

Ө.Мөнх-Эрдэнэ: Зорилготой бол цааш нь үргэлжлүүлээд явах байсан.

Р.Адъяа: Тийм. Сар болсон ч үргэлжлүүлэх  байх.

-Та хоёр барилга дээр ажиллаад 10 мянган воны цалин аваад байсан. Банкны дансандаа хийсэн үү?

-Р.Адъяа: Хүүш. Тэр мөнгөө нээрээ яасан билээ.

Ө.Мөнх-Эрдэнэ: Мэдэхгүй яасан юм бол. Банкны дансанд хийсэн юм болов уу

Р.Адъяа: Дансанд байгаа байх өө.

-Мөөжиг өндөгний худалдааг сайн хийгээд байна лээ?

Р.Адъяа: Мөөжиг дэлгүүрээс өндөг худалдаж авсан шиг байна лээ. Түүнээс биш худалдааны төвүүдэд  ширхгээр зарахгүй байсан. Би чинь ундаа авч уугаад тансагласан ш дээ.

Ө.Мөнх-Эрдэнэ: Тэрнээс ч хямд худалдаж авах байсан байж магадгүй.

-Мөнгөө хуваасан нь нэвтрүүлгийн дүрэм үү. Найзынхаа зайдсыг шидсэн гэмшилтэй холбоотой юу?

Ө.Мөнх-Эрдэнэ: Магадгүй. Гэмшилтэй холбоотой байх

- Чанасан өндөг өгөхдөө Монголдоо очоод Адъяадаа мах  чанаж өгч дайлна гээд байсан. Дайлсан уу?

Ө.Мөнх-Эрдэнэ: Мах чанаж дайлсан.

Р.Адъяа: Мөөжигийндөө очоод  мах чануулаад аймаар идсэн ш тээ.

-Та хэд ямар хамтлагт харъяатай явна вэ?

Р.Адъяа: “Захиалгат инээд” хамтлаг. Тус тусдаа уран бүтээл хийнэ. Заримдаа Мөөжигтэй хамтарна гээд тасралтгүй л ажиллаж байна. Хамгийн сүүлд “Ах дүү гурав” уран сайхны кино маань театруудаар гарч эхэлсэн.

-“Ах дүү гурав” киноны дараа хийхээр төлөвлөсөн уран  бүтээл?

Р.Адъяа: Бий бий, 2018 онд хийх ажлын төлөвлөгөө гарсан. Түүнийхээ дагуу явна. Түрүүлж ярихаар бас биелэхгүй байх тал байдаг  шүү дээ.  Зиндаа.mn сайтаар дамжуулан Мөөжиг бид хоёрын зүгээс удахгүй болох уламжлалт Цагаан сарын  баярын мэндийг Монгол түмэндээ хүргэж,  элгээрээ энх мэнд, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Д.Дамдиндорж

Эх сурвалж:www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jk(202.9.41.186) 2018 оны 02 сарын 19

Hedii yadarsan ch Adyani yaj setgel gargalaadaa.sn naizuud tusmaa ygj bolhgvishdee.ngner vl hvndetgsen...olon him harj bgaa bolohoor huvaasan...

0  |  0
NOVSH(66.181.187.52) 2018 оны 02 сарын 19

NOVSHIIIN MUUJIG BN LEE SH DE . EZENGUI TOOSGO ILGEECHIMEER ESTOI HUGIIN GAR DURGUI HURCH BN

0  |  0
zochin(66.181.184.79) 2018 оны 02 сарын 19

Heden togrog uldseneer ni bish Hen amindaa archaatai hoolloj bna geed bas davhar shalgamaar yum. Tegehgui bol yuch idehgui mongoo hadgalj novshirch bgaad turuulchiheed bgaan bish uu?

0  |  0
MUJIG(66.181.179.107) 2018 оны 02 сарын 18

YUN TAGAAHAN SETGEL NZUUDIIN BE.UGAASAAL MUU HUN BNLEE MUUJIG

0  |  0
Zochin(99.203.142.145) 2018 оны 02 сарын 17

Tulegdsen tsagaan budaagaa haysandaa unen goloosoo haramsaj bna lee.oi gah gah..teneg naizdaa iduulj chadaaguidee uuralsan daa.

0  |  0
aa(202.9.40.14) 2018 оны 02 сарын 17

Aryan setgel gargaad bhad.Muujig yalaadaa....Bantsandaa olnii baidliig me deed huvaasan daa

0  |  0
Эрх чөлөө.(202.9.43.212) 2018 оны 02 сарын 17

Мөөжиг хогийн гар бн лээ,

0  |  0
Zochin(103.206.195.163) 2018 оны 02 сарын 16

Hiisen zuilee tailbar ogson ch bodol oorchlogdohgui yum daa taktik bsan gehed Unendee unemshihgui bnaa hunii gazar olsson ued Tiim muuhai uildel Taktik baij boloh uu???? shagnalaa huvaah l estoi bsan daa tuunees neeh Hun chanar bish l baihgui yu daa

0  |  0
su(66.181.183.250) 2018 оны 02 сарын 15

TENEGUUD UZDEG GEJ BAIGAAM

0  |  0
Zochin(99.203.142.100) 2018 оны 02 сарын 14

Muujig n mongoo huvaahgui oortoo bugdiig n avah nuurgui shuu dee.avsan bol ner hund n navsaital unaj bulaigaa chirehk baisan shuu.oligtoi zaluu yav ch bishee.nafan saram.

0  |  0
zochin(203.91.115.43) 2018 оны 02 сарын 14

Ene nevtrvvleg uyg ix taalagddag bcn odoo utagaa aldda baaxan jvjig bolj duuslaa xudalaa jvjig l bcn tum bsnshde

0  |  0
Zochin(73.229.217.212) 2018 оны 02 сарын 14

Muujig nunjigtei zagnasan,naizyydiin dund iimerhuu um baij l baidag,bitgii dandaa khun myylj bai ,ali ali ni hugjiltei mash sonirholtoi dugar bolson

0  |  0
Zochin(73.229.217.212) 2018 оны 02 сарын 14

Muujig nunjigtei zagnasan,naizyydiin dund iimerhuu um baij l baidag,bitgii dandaa khun myylj bai ,ali ali ni hugjiltei mash sonirholtoi dugar bolson

0  |  0
Зочин(202.21.106.140) 2018 оны 02 сарын 14

Ямартаа ч 3 сая воноо хуваагаад л өгчихсөн нүнжигтэй эр бна лээ. Би өөрийгөө Мөөжигийн оронд тавиад үзсэн. Та ч тэгээд үз. Мөнгөө талаар нь хуваах сэтгэл байхгүй. Харин тэр чадсан.

0  |  0
aaaaa(202.21.106.126) 2018 оны 02 сарын 14

Muujigiin turulhiin l harakter ni ter bsan. Harin munguu huvaadag ni ner hund ni shalbaagt unaj jujigchdiin dotor ch gantsaardah ayul tulgarch magadgui gej aisniih. Tuunees buyantaidaa ch yumuu hun chanartaidaa bish.

0  |  0
зочин(202.179.24.107) 2018 оны 02 сарын 14

20н жил үерхэж Найзалсан гэхэд Мөөжигийн Санаа, дотуур тамир арай л бишээ, Зүгээр үед бол иймэрхүү тоглоом шоглоом байлгүй л яахав гэхдээ тэр үед аль аль нь л Ходоод нь хонхолзоод эвгүй байсан мөртлөө Мөөжиг ёстой онцгүй Зан гаргасан шүү, Ер нь Мөөжигийн ойрын хүрээнийхэн Бага зан нь хэвээрээ л гэдэг шүү

0  |  0
Зочин(150.129.140.200) 2018 оны 02 сарын 14

Новшроод гоншигноод өлсөх гэж очсон бол сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй . Харин Адьяа амжиргаатай дотор хүн нь их гайгүй залуу байна дээ шүү . 21000 шоу утгаа алдаж сонирхолгүй боллоо доо .

0  |  0
Зочин(66.181.186.19) 2018 оны 02 сарын 14

Найзууд нэгнийгээ цагаахан сэтгэлээр хорлох бол байдаг л зүйл шүү дээ. Зүү орох зайгүй найзуудад энэнээс хатуу тоглоом байжил байдаг. Хуурамч найз үүнийг муугаар ойлгоно. Сайн найз сайнаар ойлгоно. Харин ч үзэгчдийг хөгжөөсөн сайхан шоу болсон.

0  |  0
Хишгээ(202.179.31.36) 2018 оны 02 сарын 14

Хичнээн шоу ч гэсэн эр хүнд зангараг гэж нэг юм баймаар юм, б.лхагвасүрэн их онож хэлсэн/ эр хүн нэг зангаараа байвал эр хүн гэдэгт дөхөж очино оо гэж/ мөөжиг нөхөрлөхөд хэцүүхэн л санагдсан

0  |  0
Зочин(59.153.113.45) 2018 оны 02 сарын 14

Ер нь бол мөөжиг зайдас шидсэнээрээ хүмүүсийг хөгжөөх биш өөрийнхөө нэр хүндийг л унагасан. Бас тэр өндөг. Нэр хугархаар яс хугар гэж . Би хувьдаа онцгүй залуу юм бн гэсэн бодолтой хоцорсон. Олон хүмүүс тэгж бодсон бх. Хэдэн цаасны төлөө нэр хүндээ унагав уу эсвэл угаас өөрийнх нь жинхэнэ мөн чанар уу бүү мэддээ

0  |  0
battumur(66.181.161.112) 2018 оны 02 сарын 14

amjilt hvsi ta 2t

0  |  0
naizuud baih saihan (66.181.161.112) 2018 оны 02 сарын 14

haizuud baih saihan shvv de

0  |  0
Zochin(66.181.183.71) 2018 оны 02 сарын 14

Show l da ghdee dotor hvnii sanaa tsuhalzaj bnlee show l yumda uujim bj surah hregtei yalah yalagdah ni sonin bish vzegchdiig arai uur vildleer hugjuuhgui

0  |  0
zochin(202.9.41.17) 2018 оны 02 сарын 14

goe baisan gehdee,Muujig tal zaidasaa shidehed uneheer durgui hursen shuu kkkkkk,Muujig mungad mundag ,Adya bur mundag kkkk

0  |  0
Top