Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст хугацаатай үүрэг өглөө

2017 оны 06 сарын 11

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн байцаагч нарын захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж буй эсэхийг 2017 оны эхний 3 сарын байдлаар Дүүргийнпрокурорын баталсан удирдамжийн дагуу шалгасан байна. 

 Шалгалтанд тус дүүрэг дэх Замын Цагдаагийн газраас захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж захиргааны шийтгэл ногдуулсан 631 материал хамрагдсан бөгөөд захиргааны зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтнууд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох...гэсэн заалтаар шалгаж шийдвэрлэсэн нийт 27 материалд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдийн гол эрх болох ...зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох..., ...нотлох баримттай танилцах... эрхүүдийг шийтгэвэрт огт бичдэггүй, бүрэн тайлбарлаж өгөөгүй зөрчил илэрчээ.   

Мөн зам тээврийн осол шалгасан 95 материалд зөрчил гаргасан этгээдэд хуульд заасан эрхийг нь огт тайлбарлаж өгөлгүй захиргааны шийтгэл ногдуулсан, түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдийн гаргасан зөрчлийг шалгасан нийт 85 материалд шийтгэл ногдуулсан шийтгэврийг давж заалдах эрх, журмыг огт тайлбарлаж өгөөгүй нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн  19 дүгээр зүйлд заасан Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй болохыг тайлбарлах...гэсэн заалтыг ноцтой зөрчсөнзөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль тогтоомжинд заасны дагуу явуулах, захиргааны шийтгэлийн биелэлтийг бүрэн хангах, хууль, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар "Прокурорын шаардлага, албан бичиг” хүргүүлж хугацаатай үүрэг даалгавар өгөн биелэлтийг газар дээр нь дахин шалгахаар болсон байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top