10 дугаар хорооллын туслах замын тохижилтын ажил дууслаа

2017 оны 06 сарын 11

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн хийсэн зураг төслийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын туслах замын 812метр зам талбайн тохижилтын ажлыг 04 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн.

Уг ажлыг хоёр сарын турш тус газрын хамт олон 20 гаруй техник, 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр цаг наргүй ажилласны үр дүнд өнөөдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр, төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгалаа.

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн өмнөх 149 авто машины зогсоолтой, 300 метр урт 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.180.44) 2025 оны 03 сарын 13

Zorchix xeseg umaigaad tvgjirdeg bolson bnlee

1  |  0
за яахав.(124.158.77.15) 2025 оны 03 сарын 13

уг нь машины зогсоолыг нь их сайн хийж өгөх байсан юм. зогсоол нь багасссан. байна. улсын мөнгийг их хурдан үрж байна. хоер давхар болгоод зогсоол их хийх хэрэгтэй. ер нь хороолол барихаар болвол эхлээд зогсоол, цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлгийн асуудалыг нь шийдэх хэрэгтэй шүү дээ. тиймгүй өч төчнөөн барилга барьчихаад бусдаддаа ачаалал өгүүлдэгийг нь болиулах хэрэгтэй.

1  |  0
Top