Э.Дагиймаа: “Шөнийн гэрэлт гудамж” нь эдийн засгийн үр өгөөжийг өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 10

Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжнууд бий. Тухайлбал Нью Йорк, Токио, Сөүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг. Тэгвэл үүний жишгээр Улаанбаатар хотын Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгон өчигдөр нээлтээ хийсэн билээ. Гэвч нээлтээ хийсэн “Шөнийн гэрэлт гудамж” хүмүүсийн сэтгэлд хүрч чадсангүй. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга  Э.Дагиймаагаас тодрууллаа.


- Өчигдөр “Шөнийн гэрэлт гудамж” гудамж нээлтээ хийсэн. Үзэхээр очсон хүмүүсийн сэтгэлд хүрээгүй бололтой. “Зохион байгуулалт муу байсан” гэсэн мэдээлэл гараад байна?

- Энэхүү гудамж нь долдугаар сарын нэгнээс ашиглалтад орох ёстой байсан. Бид гудамжаа тохижуулаад дөнгөж л 15 хонож байна. Долдугаар сарын нэгэнд л иж бүрэн тохижилттой болно. Гудамжны нээлтийг наашлуулах болсон шалтгаан нь JCI байгууллагын 3000 гаруй залуус ирсэнтэй холбоотой юм.

-  Гудамжийг байгуулахад 1,5 тэрбум төгрөгийн зардал орсон гэсэн. Энэ тухайд?

- Яг одоогоор тийм судалгаа гараагүй байгаа. Энэ тухай сайн мэдэхгүй байна.

- Тус гудамжинд иргэдийн аюулгүй байдлыг хангахаар хэчнээн цагдаа хүчний байгууллагууд ажиллаж байгаа вэ?

- Хангалттай цагдаагийн хүчин ажиллаж байгаа. Өчигдөр л гэхэд шөнийн гудамжинд маш олон хүмүүс ирсэн байсан боловч ямар ч хэрэг, зөрчил гараагүй. Цагдаагийн байгууллага бүтэн багаараа ажиллаж байгаа болохоор эрсдэл хангалттай буурсан.

- Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг байгууллагуудад хэрхэн олгож байна?

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад автомашингүй гудамжнууд байдаг. Тухайлбал, Бээжингийн Ванпуужингийн гудамж, Москвагийн Рабатын гудамж,  Японы Шибуяа гудамжнууд бүх л өдрийн турш машингүй, дэлхийн брэндүүд худалдаа үйлчилгээ явуулдаг.

- Шөнийн гудамж байгуулснаар их хэмжээний ашиг олох боломжтой болно гэсэн?

- Худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллага, ресторанууд хүсэлтээ тавьж байгаа. Манай хотод энд тэндгүй баар байдаг ба шөнийн таван цаг хүртэл ажилладаг. Эдгээр бааруудад хяналт тавихад хүнд. Тэгэхээр нэг газар төвлөрүүлээд цагийн хуваарьгүй ажилладаг бааруудыг нээхээр төлөвлөж байна. Ингэснээр цагдаагийн байгууллага хяналт тавих боломж үүснэ. Энэхүү баар, үзвэр үйлчилгээний газрууд өглөөний зургаан цаг хүртэл хуулийн дагуу ажиллана. Одоогийн байдлаар Баасан гаригийн 20 цагаас автомашины хөдөлгөөнийг хаагаад даваа гарагийн өглөө 06 цагт нээдэг болж байгаа. Тэгэхээр энэ гудамж нь амралтын өдрөөр автомашингүй байна. Үйлчилгээ үзүүлэх баар цэнгээний газрууд нь цагийн хуваарьгүй юм.

- Худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавьж, ариун цэврийг хангасан бэ?

- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тогтоогоод, аюулгүй хүнсний байдалд хяналт тавьж, явуулын машин ажиллуулж байгаа. Шинжилгээг байна авч байна. Энэхүү гудамжинд жижиг худалдаа хийхгүй. Ер нь Монголын томоохон сүлжээ ресторанууд гадна талын үйлчилгээ үзүүлж байгаа. Модерн Номадсын сүлжээ, Кавказ, Энэтхэг ресторанууд гэх мэт. Үндэсний үйлдвэрлэгчид ихэвчлэн худалдаа арилжаа хийнэ. Түүнээс биш хувь хүн ирээд хоол хийж зарж болохгүй. Учир нь жуулчдын аюулгүй байдлыг хангах ёстой. Мөн энэхүү гудамж бий болсноор дэлхийн том том брэндүүд орж ирэх магадлалтай.

- Гэрэлтүүлэг муу байна гэсэн гомдол иргэдээс их ирж байсан. Мөн гудамжны тохижилтыг хэр сайн хангаж өгсөн бэ?

- Одоогийн байдлаар нэг нойл баригдаад дууссан. Долдугаар сарын нэгэн гэхэд хоёр нойл ашиглалтад орно. Мөн тамхи татах цэг, хог хийх савнууд тавигдаж байгаа. Гэтэл манайхан гэрэлтэй гудамж буюу гэрэл л хайгаад байна. Энэ нь зөвхөн гэрлээр хязгаарлагдахгүй. Эдийн засгийн хувьд асар их нөөц боломжийг олгож байна. Нэг ёсондоо гадаадын жуулчдын мөнгийг авч үлдэх гудамж. Монголчууд заавал цаганд баригдаж бизнес хийх биш гудамж ашигласны татвараа төлөөд, чөлөөтэй бизнес хийж, цагдаа хүчний байгууллага хамгаалагдах юм. Мөн зүгээр л нэг Нарантуул зах гэж ойлгож байж магадгүй. Тэгвэл тус гудамжинд дээд зэргийн ресторанууд үйл ажиллагаагаа явуулна.  Жуулчдыг татаж байгаа учраас монгол ахуйг харуулсан, арай өөр өндөр төвшний стандарттай, зиндаатай байна.

- Тэгэхээр өртөг өндөртэй байх нь ээ?

- Өртөг тийм ч өндөр биш. 

- Шөнийн гудамжны тохижилтыг төр бүрэн хариуцах уу?

- Шөнийн гудамжийг манайхан ойлгохдоо бүх зүйлийг нь улс бэлдэж өгөх ёстой гэж бодоод байх шиг байна.  Энэ нь тийм биш. Тохижилтын 30 хувийг улсаас, 70 хувийг хувийн аж ахуй нэгжүүд өөрсдөө тохижуулах ёстой. Манайд анх удаа шөнийн гудамж нээгдэж байгаа болохоор байгууллагууд сайн мэдэхгүй байх шиг байна. Өчигдөр л гэхэд компаниуд дандаа хуванцар ширээ сандал авчирсан байсан. Улмаар хотын дарга “Хэрвээ худалдаа үйлчилгээ эрхлэхийг хүсэж байвал хүний нүдэнд эвтэйхэн харагдах модон ширээ сандал тавих хэрэгтэй” гэсэн. Тэгээд компаниудад үүрэг даалгавар өгсөн.  Энэ гудамж нь хувийн хэвшлийнхэнд мөнгө олох боломжийг нээж өгч байгаа. Тухайлбал, IRISH pub шөнийн 12 цаг гээд хаадаг байсан бол шөнийн гудамжинд өглөөний зургаан хүртэл ажиллах боломжтой. Улаанбаатар хотод гадны жуулчид ирээд шөнө гарах гэхээр үзэх газар байдаггүй. Харин шөнийн гудамж нээгдсэнээр урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээг үзэх болно. Улмаар жуулчид тухайн газраар үйлчлүүлж орлого оруулах юм. Шөнийн гудамжны бас нэгэн давуу тал нь хүссэн зүйлээ хүссэн цагтаа худалдан авах боломжийг олгож байна. Хүмүүсийн ажил тарах цагаар бүхий л худалдааны байгууллагууд хаачихсан байдаг. Тэгвэл шөнийн гудамжны худалдааны төвүүд иргэдэд хүссэн зүйлээ авах боломжийг олгоно.

Б.Янжиндулам

www.zindaa.mn



Сэтгэгдэл ( 53 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.26.195.250) 2025 оны 03 сарын 13

Энд байгаа айлууд яах юм бэ???? Бид унтаж амрах яар ч боломжгүй болллоо штэ. Энэ мангар ажлаа БОЛИОЧ ЭЭЭ

1  |  0
irgewn(202.179.24.169) 2025 оны 03 сарын 13

byren bolomjtoi ymar ch tolovlogoogui teged yg tovd jaahan zahduu siireg gazar hiih heregteishdeeeee

1  |  0
Zochin(66.181.190.171) 2025 оны 03 сарын 13

Ter haviin humuust tovogtoi l bmaar

1  |  0
Éamaþa6(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

Shaagaarai

1  |  0
дд(103.10.22.55) 2025 оны 03 сарын 13

Гэрлээ олигтой их болгоочээ, ямар ядруу харагдаж байнаа

1  |  0
иргэн(203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ АВГАЙ чинь ард түмнийг доромжлоод байна уу? Баргийн хүн ирээд бөөрөнхий хуушуур идээд явахгүй 500 гр-н ерөөл уулгахгүй ч гэх шиг арт түмэн АРХИ ууж агсан тавихгүйл бол юу ч идсэн яадагын айн? Хэнд зориулж энэ гудамжыг тохижуулж байгаан? Хуцдаг авгай вэ

1  |  0
MGL (103.212.119.87) 2025 оны 03 сарын 13

Dagiimaa chi ooroo ch gesen MAN d biyee unelsen yanhanshdee, 500 grammiin erool uuhaar gudamjnii arhichin boldog whisky greygoose heden litreer uusanch arhichin bishuu beltsiisen shar shijgiin lalriin avgai min, adilhan yanhan arhichid baij 1 nee yah gej ingediin

1  |  0
ХОХИРОГЧ(122.201.22.115) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ИХ ШҮГИАН ЧИМЭЭНД ХАЖУУ ХАВИРГАНД НЬ БАЙГАА ЯДАРСАН ЖИРИЙН АРД ИРГЭД ХЭРХЭН АМЬ ЗУУХ ВЭЭ? УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАЖУУД АМЬДАРДАГ ХҮН БАЙНА 6ХЭЛЭЭ ХАЗСАН СУРВАЛЛАГЧ АВГАЙ ГУАЙ МИНЬ

1  |  0
Hotiin irgen(101.235.181.128) 2025 оны 03 сарын 13

Har zah shig yum neeh hereggui bltai, zugeer gants neg icecream ene ter bol bolj bna. Huuhed zaluus dugui rollikoor toglood yum uzeed suuhad l hangalttai sh dee.ter uuz ideh humuus ni oir haviin restaurant, pubuudaar orno biz! Heterhii huglursun utaa maitai zah bolson bna lee...

1  |  0
жэк(182.160.0.26) 2025 оны 03 сарын 13

Засгийн хэвлэлийн авгай ийм тэнэг юмс ярих хэрэггүй дээ. Ямар ч хөгжилтэй нийгэмд биеэ үнэлэгчид архичид байдаг. Тэдэнтэйгээ засаг нь ухаалагаар ярилцаж зохицуулдаг юм. МАНгарын хэвлэлийн төлөөлөгч дагиймаа мангар л юмс ярих юм даа% хөөрхий.

1  |  0
Биеэ үнэлэгч - архич(182.160.0.26) 2025 оны 03 сарын 13

Дагиимаа гэгч тэнэг авгай биеэ үнэлэгчдийг адлаж ярих нь энэрэнгүй бус авгай гэдэг нь танигдаж байна. Биеэ үнэлэгчид бидний дундаас л төрдөг биз дээ. Өөрөөр ярих асуудлаа мэдэхгүй дүнхүү авгай. Түүний охин биеэ үнэлдэгч байж мэднэ шүү дээ. Хэн мэдлээ. Ухаалаг засаг гэж хуцаал байдаг мөртлөө, нийгмийнхээ нэг хэсгийг ад үзэх хэрэггүй.

1  |  0
Иргэн(103.212.117.84) 2025 оны 03 сарын 13

Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч иргэдээ гудамжны архичин гэв үү

1  |  0
zochin(182.160.3.107) 2025 оны 03 сарын 13

Za holsnii bicheechid hutsaj amidirhiimaa yaj aldaa gargahnuu gd olon pizda nar tend bi ochson humuust ih taalagdsan ochson humuus am saitai goyo l bsan sh dee urigshilhad dongo bolson pizdakuud

1  |  0
Wtf(27.123.212.130) 2025 оны 03 сарын 13

Ajliin zardal asuuhad sudalgaa garaagui gej tenegteed bdg hen be

1  |  0
Wtf(27.123.212.130) 2025 оны 03 сарын 13

Ajliin zardal asuuhad sudalgaa garaagui gej tenegteed bdg hen be

1  |  0
mongol(103.212.117.42) 2025 оны 03 сарын 13

yagaan denluunii gudamj gej baigaa yum shig sanagdlaa.

1  |  0
Зочин(27.123.212.130) 2025 оны 03 сарын 13

Албаны ярианд ийм үг хэрэглэдэггүй юм ш дээ Дагиймаа ”мал”-аа. Апу хк энэ хоосон торхтой заргалдах хэрэгтэй. Ерөөл хэдий архи ч гэсэн компанийн хувьд брэнд. Маш оновчгүй жишээ авчээ. Чадваргүй долоогч

1  |  0
Зочин(104.13.211.92) 2025 оны 03 сарын 13

Бөгс долоогчдын армид бэлтгэгдсэн хөлсний бичээч дагиймаа гуай юу юу гээд хуцаад сууна. Шөнө биеэ үнэлэгч архичдаас өөр хэн наана чинь очдог юм.үүний оронд хүүхдүүдэд цэцэрлэг сургууль эмнэлэг барьж өгөөд хэдэн гэр хороололын айлыг үнэгүй байранд оруулбал тустай.

1  |  0
(202.55.191.42) 2025 оны 03 сарын 13

ene huurhii ingej yarihaas uur yaah ve dee, yamar tiimee muu bolson bid nar muu ajillaa geltei bish hehe

1  |  0
www(139.5.216.206) 2025 оны 03 сарын 13

end tendgu jookhon khuukhduud arkhi piwo barichikhsan l yawjiisan arai denduu kharwaas 10 jiliin khuukhduud nasand khureegu khund arkhi piwoor uilchlehgui gedeg khuuli.

1  |  0
Зочин (87.161.139.239) 2025 оны 03 сарын 13

Гудамжны нэр монгол байвал зүгээр юм уу

1  |  0
Yy(202.9.40.153) 2025 оны 03 сарын 13

Sh@@dag avgai

1  |  0
zochin(202.70.46.209) 2025 оны 03 сарын 13

yamar muuhai boltorch bna vee ... gudamjni arihchin .... ene ter geed ergvv emee chin

1  |  0
P(202.70.46.213) 2025 оны 03 сарын 13

Gerelt gudamj geed nerelcheed bgaa gudamjnaas gerel l haina biz dee. Tgd uur yu haihiin. Gereltvvleg bagatai baih ym bl uur ner ugsun deer.

1  |  0
Х(202.9.41.103) 2025 оны 03 сарын 13

Шөнийн гудамжны утга нь ерөөл ууж биеэ үнэлэх биздэээ

1  |  0
Зочин(66.181.188.38) 2025 оны 03 сарын 13

Цсс энэ юугаа мэддэгийн аймшгийн вагай

1  |  0
Zochin(76.16.174.6) 2025 оны 03 сарын 13

Tsagdaa erguul bainga yvj baih bol humuus ih surtlaa deg juramtai baih boloh bha.Haan ch ter delhiin tom guren orond ch iim gudamjind tsagdaa ni alhaj l yvdag..manaihan bid mash buduuleg humuus shuu dee.unen ni ter.Uul ni goy saihan gudamj bolgood saihan amarch um uzej idej suuj surval aytai san da.Shuumjleh bish baigaa umiig tseverhen hereglej bolovson bj surmaar shuu!! Bid buduuleg shuuuuu? Um hiij bga hunuuse hundelj demjij suryaaa

1  |  0
Bla bla (202.9.42.87) 2025 оны 03 сарын 13

Gereltei gudamjnaas gerel haihgui oir yu haihiin bee

1  |  0
ttt(150.129.142.198) 2025 оны 03 сарын 13

ene gudamjaar horongo oruulagchdiig tatah geh met olon ajil baina

1  |  0
v(150.129.142.198) 2025 оны 03 сарын 13

hhhh yanadaa mongolchuu min

1  |  0
Би байна (112.72.11.124) 2025 оны 03 сарын 13

Гудамжны архичин, биеэ үнэлэгч, 500 граммын ерөөл архи. Дагиймаа хэзээ тэнгэрт гарчихлаа. Эсвэл байсан юм уу. 500 граммын ерөөл архийг уудаг хүн наана чинь очихгүй гэхээр хэн oчих юм. Багахан шиг доромжлоорой

1  |  0
???(95.90.235.38) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн нэртэй Метрополуудтай харицуулаад л. Яахаараа ингэж сүржигнэж байдаг юм. Зүгээр л нэг хот болгонд байх ёстой юм

1  |  0
mongol hun(202.72.242.4) 2025 оны 03 сарын 13

shono ajillaj bgaa yum bol gereltuuleg sain bh estoi neeltee hiine gesen odroo buren guitset yum hiicheed neeh heregtei shdee busadruu bulzaj balai yum yrih hereg bnuu yum ch oligtoi hiichihj chadahgui bj tegsen ingesen geed bhiin

1  |  0
Д(39.7.15.230) 2025 оны 03 сарын 13

Шээдэг гүүрний нэг хувилбар

1  |  0
Зочин(66.181.176.16) 2025 оны 03 сарын 13

тэнэг авгай шөний гудамжныхаа агуулгыг ойлгоогүй байна. Нэг бол худалдааны зах болгох гээд эсвэл өндөр дээд зэрэглэлийг бүтээгдэхүүн борлуулах гээп чбайгаа юм шиг. Шөний гудамжны гол зорилго нь худалдаа хийхдээ биш, юм үзэж харж сэлгүүцэхдээ оршдог. Гэрэлтүүлэг маш муу байсан. Резен нь суларсан дотуур өмдний зах шиг тэгш хэмийн зарчимд захирагдаагүй хэдэн туузан гэрэл зүүсэн нь 1990 оныг санагдуулав. Уул нь сайхан санаа гаргасан боловч хэрэгжүүлэгч нар нь дандаа ч арчаагүй сэтгэжээ.

1  |  0
K(103.212.116.218) 2025 оны 03 сарын 13

Ene neg daravagar huuhen bas hot tohojilt mednee..aain.

1  |  0
Top