Маргаашнаас замын хөдөлгөөнийг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний  эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 00.00 цагаас эхлэн 21-ний өдөр хүртэл Далангаас Бага наран хүртэлх 1,7 км авто замын зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хучилтын ажил хийхээр боллоо.  Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн доорх зургаан чиглэлд өөрчлөлт орж байна.

  • Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн гудамжаар оруулан Толгойтын эцэс дээр буцаж эргүүлэх,
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10-р хороолол” 8,5 Далангийн замаар ордог байсныг чигээрээ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар оруулан Баруун салаа орохоор
  • Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ-Далангийн зам” 17,11 Далангийн замаар ордог байсныг Ханын материал дээр буцаж эргүүлэх
  • Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3- Дүнжингарав худалдааны төв” 12,9 Толгойтын гудамжаар Нарангийн гол ордог байсныг урдуураа Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар оруулан Нарангийн гол орох,
  • Ч:46 “Улаанчулуут- Их наран- Вокзал” 9,7 Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх,
  • Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” 14,10 чиглэлийн замналд өөрчлөлт орох болно. Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх, Улаанчулуутаас Арвайн үндэс хүртэл богино эргэлтээр нэг тээврийн хэрэгсэл 20 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байна. Нийтийн тээврийн чиглэлтэй холбоотой санал хүсэлтээ 11-323176, 11-326352 дугаарын утсанд мэдэгдэж болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top