Аймшигтай: Турк дэх монголчууд халдлагад өртжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

2017 оны тавдугаар сарын сүүлээс эхлэн Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал удаа дараа гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-т тавин өргөдөл гаргажээ.

Энэ дагуу Истанбул дахь Ерөнхий Консулын Газрын Консул Б.Энхмөнх, “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-ны Тэргүүн Б.Мөнхмаа нар 2017 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Истанбул хотын Цагдаагийн Эрүүгийн болон Нийгмийн хэв журмыг сахиулах газрын Дэд дарга Хүсэйин.К, тус газрын байцаагч комиссар Зэкирияа.А нартай уулзаж Монгол иргэдэд тулгамдаад буй нөхцөл байдлын талаар тайлбарлаж энэ байдлыг зогсоох талаар арга замуудыг хэлэлцэв.

Цагдаагийн байгууллагын зүгээс бидэнд өгсөн мэдээлэл нь “гэмт хэрэгт хохирогч болсон аль ч улсын иргэн Турк улсын хуулийн дагуу цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд хуулийн дагуу хохирлоо барагдуулах эрхтэй. Хэрвээ гадаад улсын иргэн Турк улсад аливаа гэмт хэрэгт хохирогч, сэжигтэн, гэрч зэрэг аль нэг байдлаар холбогдсон тохиолдолд тухайн иргэний Турк улсад албан ёсны оршин суух эрхтэй эсэх нь зайлшгүй шалгагдана.

Хэрвээ тухайн гадаад иргэн оршин суух эрхгүй Турк улсад амьдарч байгаа нь илэрвэл захиргааны хэрэг давхар үүснэ. Энэ нь тухайн иргэний гэмт хэрэгт холбогдсоноос тусдаа асуудал юм. Гэмт хэргийн асуудал цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар шийдэгдэх бол албан бусаар оршин сууж байсан асуудал нь Турк улсын Гадаадын харьяатын газраар шийдвэрлэгдэх юм.

Нөгөөтэйгүүр, дээр дурдсан байдлаар гудамжинд зодуулж, дээрэмдүүлж эсвэл биедээ хохирол амссан Монгол иргэдийн дунд Турк улсад албан ёсны оршин суух зөвшөөрөлтэй иргэд байвал цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад чөлөөтэй хандах эрхтэй бөгөөд ингэснээр тэдгээр гэмт бүлэглэлүүдийг таслан зогсоох боломж нээгдэх юм.”

Мөн цагдаагийн байгууллагын зүгээс монгол иргэдийн ихээр оршин суудаг Истанбул хотын Кайитханэ дүүрэг, Чаалаяан хэсгийн Sevin sokak, Kurşun sokak, Taşocağı Caddesi, Hürriyet Park, Derebaşı sokak, Parlak sokak, Buket sokak зэрэг гудамж, талбай, газруудаар цагдаагийн эргүүл тогтмол явуулах арга хэмжээг авахаар болов.

Монгол иргэдийн ихээр оршин суудаг Истанбул хотын Чаалаяан хэсэг нь гэмт хэргийн хувь өндөртэй, амьдрах орчин аюултай зэрэглэлд багтдаг тухай цагдаагийн байгууллагаас анхааруулж монгол иргэдийг илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөсөн болно.

Истанбул дахь ЕКГ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.146) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
DR. PRADHAN(129.205.113.146) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
cccc(202.70.46.207) 2025 оны 03 сарын 13

Mongold Turk-Mongol surguulid huihdee ogdog etseg ehchuudiig oilgodoggui yum. Turked elegtei huuhed tsaashdiin amidralaa turktei holboh no todorhoi. Gol ted nar Monholchuud Aziudiig uzdeggui l bhgui yu...

1  |  0
Sda(61.85.141.92) 2025 оны 03 сарын 13

Xoxicine llruud

1  |  0
iiiii(66.181.189.17) 2025 оны 03 сарын 13

Uhsenee hiij hugiin gazar bj bgaan....

1  |  0
UHER MONGOL(202.9.42.98) 2025 оны 03 сарын 13

NEG TSUS NI OIRTSON MALAN TOLGOIT GUDAMJIND HARIJ YAVSAN TURK OHINIIG HUCHINDEJ UTSIIG NI DEEREMDESNEES BOLJ TURKUUD MONGOLCHUUDIIG HUN GEJ UZEHEE BAISAN HAA TAARSAN GAZAR NI HASHRAADAG BOLSON ODOO YAY GEHEV OOROO OORSODDOO GAI BOLJ DANDAA ULSIINHAA NERIIG UNAGAJ YAVDAG ULS SHUUDEE

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Та нар нуугдах боломжгүй магадгүй дэлхийн хаана байсан ч заавал олж очиж хүйс тэмтрэх болно шүү дээ. Манайхан тун эндүүрдэг улс шүү

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Харин манайхан Исламын иргэнийг дээрэмдэж халдах юм бол тэр байтугай юм болно шүү .Битгий тэгж үзээрээ дээ Лалын Ертөнц өөр шүү дээ манайхан өөрсдийхөн шиг бодуузай тэгж бодож байгаа бол Тэр эргүүлээд та нарыг хэдэн үеээр чинь хүйс тэмтрэх байлгүй дээ

1  |  0
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Манай Монголчуудыг хэн тоож халдах билээ .Манайхан угаасаа л хүний нутагт нутаг нэгтнээ дээрэмдэх биед нь халдах нь энүүхэнд байдаг л зүйл тэрүүндээ бүр архагшишсан Монголчууд шүү дээ

1  |  0
Top