Өндөр байшингаас үсэрч амиа алдсан охины талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Энэ хэрэг энэ сарын 5-ны өдөр буюу өнгөрөгч даваа гарагт гарсан байдаг. Тус хэргийн талаар талийгаач охины нагац эгч Б.Нарангэрэл хэвлэлд ярилцлага өгөхдөө
“Тэр өдөр талийгаач ахтайгаа Цамбагарав хүртэл хамт явж байгаад 16:30 цагт салсан. Тэгээд л хэдхэн минутын дараа 17 цагийн орчимд тус хорооллын 18 дугаар байрны 22 давхрын цонхноос унаж, амиа алдсан байсан. Эмэгтэй хүн өндөр цонх руу гарахын тулд хөлөөрөө ганцхан жийгээд л унана гэж байхгүй шүү дээ. Бас цүнхээ үүрчихсэн. Хэрвээ хүн амиа хорлохоор үсэрсэн бол тийм байх уу. Орцны камерын бичлэгээс үзэхэд орц руу жигтэйхэн цоглог гүйгээд орж байгаа харагдсан. Бид охиныг тэнд хүн дуудсан ч байж магадгүй гэж бодож байгаа. Энэ бол амиа хорлолт биш” хэмээн ярьжээ.
Мөн талийгаачийн нагац эгч захиралдаа зодуулсан гэх хэргийн талаар ингэж ярьжээ.
"Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр захирал нь архи уугаад “Машин бариад гэрт хүргэж өг” гэсэн юм билээ. Охин маань над руу утасдаад “Захирал намайг машин бариад хүргэж өг гээд байна” гэж хэлсэн. Би “Наашаа хүрээд ирээ. Наад хүмүүсээ орхиод гараад ирээ” гээд дуудсан. Охин маань ч удалгүй гэртээ хүрээд ирсэн л дээ. Гэртээ орж ирээд л усанд ороод унтаад өгсөн.
Талийгаач маргааш ажил дээрээ очиход захирал нь ажил дээрээ согтуу хоносон гэж байна лээ. Тэгээд над руу тавдугаар сарын 31-ний 13 цагийн орчимд залгаад “Захирал намайг зодчихлоо” гэж хэлсэн. Захирал нь охиныг минь хүчирхийлэх гэж завдаж, эсэргүүцэхэд нь нүдийг нь хөхөртөл цохисон байсан. Охин минь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө бичиж өгчихөөд, нүд нь хөхөрчихсөн гэртээ ороод ирсэн. Миний охин эцсээ хүртэл цагдаагийн байгууллагаар явна л гэсэн бодолтой байсан. Захирал нь дарамтлангуут л амиа хорлохоор сэтгэлзүйтэй хүн ч биш" хэмээн ярьжээ. Ар гэрийнхнийх нь зүгээс талийгаачийн үхлийг амиа хорлолт байсан гэж үзэхгүй байгаа нь илт байгаа юм. Хэргийг одоогоор цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд охины цогцост шүүх эмнэлгийнхэн задлан шинжилгээ хийж байгаа аж. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах гэнэ.
Талийгаачийн буяны ажил өчигдөр болсон байна.
С.Баяр
Эх сурвалж: ZNIDAA.MN

Сэтгэгдэл ( 32 )
боов нь тасарч унаасай
ter zahiral nertei novsh hunii adag yum daa
Аймшиг аймшиг
albaar aljdee! ulaanbaatar shig camerjsan gazar hergiin ezeng ilruuleh manai tsagdaagiinhand neg ih hundrelteibbish bhaa! unench shudarga ajillaj chadah noyon nuruutai huniig taviasai ene hereg deer! ugaasaa 22 nastai ohiniig tuslahaaraa avsan ni zoriud tsaanaasaa husel tachaal ni bj! nariin bichig gedeg uneheer ajlaa yavuulah huseltei hund bol turshlagatai mundag hun bh yostoi! zoriudaar tulheed aljdee ene zahiral geh nuhur
энэ гаж донтонд эхнэр хүүхэд гэж байдаггүй юм байх да шоронд хийж хүслийг нь гүйцээ
бузар сохо оос юу ч бүү ав алуурчнаас холуур дөлж яваарай охид хүүхнүүдээ бурхан түүнийг шийтгээсэй
iim il tod yumiig yugii ni shalgadgiin huuli hyanaltiihan ter aluurchin todorhoi bn
soho d ajil orj bolohgvig anhararai ohidudaa e
Энэ амиа хорлолт биш гэж бодож байна Амиа хорлох байсан бол хэзээ ч цагдаагийн байгууллагат гомдол мэдүүлж өргөдөл өгөхгүй байх
Iim humuus horvoo deer amid yavaad ch yadag yum! Uhsen ni deer! Huurhun ohidiig ami nasaar togoldog erguu maluud
амиа хорлолт биш байнаа тэр орцны бичлэгийг сайн шалга
СОХО МЕБЕЛЬ КОМПАНИ ӨНДӨР ЦАРАЙЛАГ ОХИН НАРИЙН БИЧГЭЭР АЖИЛД АВНА
zahiraliin daramt zahiraliin shiitgel huleelge Bas MAH hun baigaa bailgui mungunii darga
zahiraliin daramt zahiraliin shiitgel huleelge Bas MAH hun baigaa bailgui mungunii darga
zahiraliin daramt zahiraliin shiitgel huleelge Bas MAH hun baigaa bailgui mungunii darga
zahiraliin daramt zahiraliin shiitgel huleelge Bas MAH hun baigaa bailgui mungunii darga
zahiraliin daramt zahiraliin shiitgel huleelge Bas MAH hun baigaa bailgui mungunii darga
zahiraliin daramt zahiraliin shiitgel huleelge Bas MAH hun baigaa bailgui mungunii darga
zahiraliin daramt zahiraliin shiitgel huleelge Bas MAH hun baigaa bailgui mungunii darga
Бузрын Сохо руу дахиж зүглэхгүй ээ муу ёрын газар юм байна
Үнэмлэхүй утгаараа ажлын байрны бэлгийн дарамтлал байна. Тэр захирлыг шоронд хийж шонд дүүжил
soho-s юу ч битгий худалдан ав, Монголчууд аа
эд хөрөнгөө их баян гэж боддог хурган баячууд их зантай ажилчдаа хүн биш үздэг.өөрийгөө баян гээд боддог залуу охидыг эрхэндээ оруулчих санаатай эцэгийнхээ жаахан хөрөнгөнд сагсан хүнэнцэр хулгайч биз.өөрөө охин хүүхэд нь нас биёнд хүрээд ирэхээр ийм асуудалд орвол боож үхнэ дэ. өнчин хүнд өө мундахгүй гэж наад хүнэнцэр захирал шиг юмаа шалгаач цагдаа нар гэж мөнгөтэй хүн харахаар долигнож байдагаа болиоч шудрага байгаач сайн шалгаач
УМ МА НИ БАД МЭ ХУМ.