Баян-Өлгийг “тусгаар тогтносон аймаг” болгочих гээд байна уу

2017 оны 06 сарын 08

Галт гэгч хүн гал өрдсөн юм бичсэн байна. Хэрэв түүний бичсэн үнэн юм бол Ц. Элбэгдорж оо! Та Баян-Өлгийд онц байдал тогтоогоод, цэрэг хөдөлгөх хэмжээнд хүрсэн юм биш үү?!

Цахим мэдээллийн зарим нэг сайтад  «Баян-Өлгийн хасгуудад үйлчилдэг хууль дүрэм байна уу», «Эх сурвалжийн мэдээлснээр Баян-Өлгий аймагт амьдарч байгаа цөөнх монголчуудыг хасгууд гадуурхах явдал хэрээс хэтэрчээ» гэх шиг бичвэр гарав. А.Галт гэдэг эрхэм тэрлэсэн аж.

 «Казахуудын үйлдэл хэрээс хэтэрч ээ...» гэж хөмсгөөр нэг, өрнөлөөр хоёр зүүлбэрлэн бас дахин гурвантаа давтан улиглаад эх сурвалжаа нууж халаглажээ. Нүдэндээ итгэсэнгүй!  Галт нэрт тэр этгээд тайван цагт баруун солгойгүй солиорч гал өрдсөн байна шүү. Казах түмэн бол дээрээ тэнгэрийн зарлигтай, алган дээрээ куран судартай, дэргэдээ дээдсийн онгодоо хүндэтгэсэн, унасан газар, угаасан усандаа хязгааргүй хайртай агаад,төрийн хуулийг дээдэлдэг жудагтай мөн зоригт баатарлаг эгэлүүд шүү.

Ямар учир шалтгаантай болоод зарим нь ингэж худлаа ярьдаг бол доо гэсэн шиг юм бодогдов.

«...Хасгуудын үйлдэл хэрээс хэтэрч, сонссон хүн арай ч дээ гэмээр үйлдлүүд олон гарч, нутгийн жинхэнэ эзэд урианхайчуудыг гадуурхаж, тэдэнтэй хүн ёсоор бус харьцах,түрэмгийлэн дээрэлхэх болжээ”  гэсэн байна.

Хэрэв энэ үнэн юм бол Элбэгдорж оо! Та Баян-Өлгийд онц байдал тогтоогоод, цэрэг хөдөлгөх хэмжээнд хүрсэн юм биш үү гэж давтан хэлэлтэй.

А.Галт гэгч цааш нь: «...Хасгууд монголд суурьшин амьдарснаас хойш өдийг хүртэл улам бүр даварсаар...» гэснээрээ казахуудыг хэт даварагч болгож цоллоод, зүйрлэвээс Афганистаны «Талибаны» бүлэглэлтэй адилтгаж үзэх үндслэл бий гэж үү!?

 «Бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээлснээр...»  гэж зоримог сийлснийг бодвол А.Галт гуай нь их л том захиалагчтай  юмуу эсвэл өөрөө чухал албан тушаалтан ч юм шиг ээ. За даа тийм байж болох л доо!  Нөгөөтэйгүүр  энэ хорвоод тийм нэртэн  байхгүй ч юм билүү. Бичигчийн нэр хуурамч байж болох. Ямарч бай ийн нотолгоогүй зохиомол “эх сурвалжаар” нийт казахуудын эрхэнд халдаж, хэт харгис хуудуу гүтгэлэг тулгаж,  нэр төрийг нь гутаан доромжилж болно гэж үү?! Алдас шүү! Түүхэнд Галт биш харин Монголын газар нутгийг самрах гэж оролдоод бурхны ивээлээр бүтэлгүйдсэн Балт гэдэг этгээдийг мэдэх юм байна. 

Хүмүүний амьдралд бурхны хараал, газрын хараал, ард түмний хараал хэмээгдэх  тулгын гурван  «хатуу» оршдог доо.

А.Галт бол гал тавигч мөн түүх гуйвуулагч юм шиг ээ.Тэрбээр «...70 гаруй жилийн өмнө Шинжаан, Османаас дүрвэн орж ирсэн хасгуудад тухайн үеийн Монголын төр Засгаас нутаг зааж өгснөөр Баян-Өлгий аймаг байгуулагдсан түүхтэй» гэж залжээ. «...Урьд талаас 100 жилийн өмнө ирсэн болгоныг элдвээр хажиглаж болохгүй...» гэдгийг Монголын Төрийн тэргүүн зүгээр нэг тоглоомоор хэлээгүй байх?! Ер нь сүүлийн үед Оспаныг «Осман» гэж хочлон бичиж, од болохыг хүсэгчид хаа сайгүй. Энэ хүмүүст заримдаа Ё.Отгонбаярын «Тусгаар тогтнолын үнэ цэнэ» цуврал 4-ийг уншихыг зөвлөмөөр санагддаг.

Баян-Өлгийн суурь 1947 онд биш, түүнээс даруй 7 жилийн өмнө  тавигдсан. Энэ бол тухай үеийн Зөвлөлт гүрний тэргүүн - амьд бурхан И.В.Сталин, Монголын шалгарсан маршал Х.Чойбалсан, Дорнод Туркестаны эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч И.Оспан нарын улс төрийн бодлогын үр дүн байв.

Казахууд Монгол нутагт манай төрийн үед бус Манж Чин династийн үед 1740-1840 онуудад 7 хошуу урианхайчуудын хамтаар нутаглаж байсан баримт Чин улсын, мөн Орос, Монгол уг сурвалжуудад бий. Бүр тодорхой  хэлбэл Манж Чин төрийн дээд эзэдийн нэг Чи Ян Лүн (1736-1795) ордны тэмдэглэлд урианхай казахуудын талаар маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Алтайн Тарвагатай болон Ховдын амбан нарын тайлан бичгүүдийн талаар энд нурших нь  илүүц гэм. Хаант Оросын И.Ф.Бабаковын 1859-1875 оны тайлан мэдээнүүд байгааг сануулах нь зөв байх.  Дараагаар нь 1912 оны 11-р сарын 17-23-нд Богд хаант Монгол Улсад дагаар орох бичиг өргөн барихад дан ганц казахууд байсан гэвэл өрөөсгөл дүгнэлт болох.

Түүх сөхөх гэж будилан хадуурч явсан гал өрдөгч гэв гэнэт цаг үеээ алгасч  одоочлон бас л хэсэг асуудлыг ч хөнджээ.

Жишээлбэл; «...Баян-Өлгий аймагт казахууд орон нутгийн захиргааны албанд ажилладаг байсан цөөн тооны Монголчуудыг ажлаас нь чөлөөлж, орон нутгийн захиргааны албанд зөвхөн казахууд ажилладаг болсон байна. Үүний улмаас МУ-ын засаг захиргааны муж болох нэгэн аймгийн төрийн төлөөлөл болсон орон нутгийн захиргааны байгууллагын ажил бүхэлдээ казах хэл дээрээ тулж байгаа гэнэ» гэх аж. Та, бүхэн анзаарч байгаа бол энэ хүний томъёолол нь цаанаасаа нэг ухуулгын хуудасны муухан орчуулга бололтой.

Нутгийн зон олон, жирийн иргэд ажил олгочид биш шүү дээ! Тиймээс 2016 оны сонгуулиас хойш тус аймагт 212 төрийн албан хаагч халагдсан нь үнэн ажээ. Энэ дотор ганц ч урианхай хүн ороогүй. Сонирхолтой нь гал тавигч этгээд  казах хэлний асуудал хөндөхдөө хасаг болгоны амыг барих гэж улайраад МУ-ын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн хоёрыг огт анзаарсангүй.

А.Галт цааш өширхөн гөрдөхдөө; «...Бүр сүүлдээ банкинд дугаарлахад эхлээд казах хүн түрүүлж үйлчлүүлэх ёстой гэсэн бичигдээгүй хууль бий» мэтээр эндүүрчээ ! Энэ бол банкинд харилцагч казахуудыг “А.Галттангуудаас”  тусгай зөвшөөрөл авч байж дараалалд зогс гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Банк болгоны үүдэн дэх дарааллыг зохицуулагчаар зогссон  цахим ухаалаг машин ашиглагдаад удаж байгааг харах нүд дутжээ дээ!?

«Казахууд монголчуудын бизнесийг дэмждэггүй, дарамталдаг атлаа биенийхээ бизнесийг илүүтэй дэмждэг л..» гэнэ. «Урианхай малчдын өвөлжөө, хаваржааны дэргэд хүүр оршуулан тэднийг зориуд дайжуулдаг л...» гэнэ. Бизнес бол цэвэр зах зээлийн өрсөлдөөний тухай ойлголт. Монополын эсрэг, Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах механизм бүхий хуулийн орчин ч бэлээхэн бий. Тийш нь хандаач ээ! Харин казахууд талийгчдынхаа сүг, сүнсээр хүн айлгаж нүгэл хийдэггүй. Дашрамд хэлэхэд  элдэв нүгэл хураасан амьтны нүдэнд ийн хий үзэгдэл үзэгдэж харагдаж магадгүйг мань мэтийнхэн яахан мэдэх юм бэ?

Хамгийн ноцтой зүйл нь; «Баян-Өлгий аймгийг хэзээ тусгаар тогтносон Улс болгох вэ?» гэж казахчуудын омгийн ахлагчид болох аксакалууд ярьж суух...» гэнэ?! Ингэж бичнэ гэдэг хамгийн балмад явуулга. «Омгийн ахлагч» (Үкердай) хэмээх ойлголт Манжийн түрүү үед байж  байгаад үгийн сангаас бараг устсан ухагдахуун. Одоо  Монголын казахууд нь ЗЗНДНТУ-ын тухай Монгол Улсын Хуулийг дагадаг даа. Казах зоныхон 70 нас хүрсэн азай буурлыг «аксакал» хэмээж хүндлэн дээдэлдэг. Тэдэнд Монгол Улсыг хагалан бутаргах, тусгаар тогтнолыг бусинуулах шаардлага огт байхгүй.

Ийн үймээн самуун, цуст мөргөлдөөнд уриалсан арилсан дотортой далд санааг өдүүлэн шургагсад хэн нэгний ард нуугдан байж харийнхны хатгаас захиалгаар түмэн олныг турхирахаа боль! Адаглаад арван хар нүглийг тэвчиж үз! Орчлонд хараасан, хараалгасны алиныг ч Аллах тэнгэр, агуу цаг хугацаа хоёр  л шүүн тунгаах нь бий.

Рахметийн Сураган - зохиолч, сэтгүүлч, МУСГЗ, доктор


 

Сэтгэгдэл ( 57 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.171) 2025 оны 03 сарын 13

урианхайчууд гадуурхагдаж байгаа бол хохь нь. муу ёрын хүн

1  |  0
Зочин(182.160.34.139) 2025 оны 03 сарын 13

Хоосон эв нэгдэл яриад хэрэггуй Зорчил улам хурцадна Нутгийн уугуул монголчуудыг гадуурхахаа болих хэрэгтэй Торийн байгууллагуудад монгол дарга нарын тоог нэмэх хэрэгтэй

1  |  0
Зочин(182.160.1.35) 2025 оны 03 сарын 13

Хасаг овог Алтайн өвөр талд хоргодох жаахан газар түр гуйж авсан нь үнэн. Урианхай айлуудыг элдвээр оролдож нутгийг нь эзлээд Алтай даваад ирсэн нь ч үнэн билээ. Хүн тэжээвэл толгой цусдана гэдэг. Хэдэн жилийн дараа тэд ийм юм хийхээс буцахгүй л болов уу. Хасгууд Казакстан руу нэг хэсэг яваад буцаж ирцгээсний учир юу вэ?

1  |  0
Зочин(182.160.1.35) 2025 оны 03 сарын 13

Сураган ингэж донгосохоос өөр яах ч билээ, сэтгэлд нь Монгол биш хасаг оршиж байгаа шүү дээ. Хасгууд цагдаа дагуулж очоод Ховд аймгийн захын сумын малчдыг дарамталж хөөгөөд нутгийг булааж авч байгааг Сураган гэгч та тайлбарлаад өг дөө.

1  |  0
Зочин(182.160.1.35) 2025 оны 03 сарын 13

Галт гэдэг хүний үг үнэн. Баян-Өлгийд монгол сургуульгүй болсон, сургуульд хүүхдээ сургана гэвэл хасаг сургуульд ор гэдэг болоод удаж байна. Түүний дээр тэр аймгт очоод айл асуухад ”Монголын хийлээ тийшээ” гээд эрүүгээрээ заадаг болсон.

1  |  0
зочин(202.126.91.98) 2025 оны 03 сарын 13

казакстан уйгаруу нь явуулаач

1  |  0
Dgguk(66.181.184.215) 2025 оны 03 сарын 13

Galt-iin tomsogiig sugal

1  |  0
togoo(66.181.176.27) 2025 оны 03 сарын 13

svvliin ved mongolchuudiig uduun hatgasan yanz bvriin asuudal ih garah bolj dee ard olon mine amar jimer enh saruul orshih boltugai

1  |  0
Зочин(103.212.119.43) 2025 оны 03 сарын 13

Монгол даргатай болгох хэрэгтэй тэгж байж ханд нь дарагдана.

1  |  0
монгол хүн (203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Сураган та биднийг сургах болоогүй би казак хүнийг сайн мэднээ оюутан байхдаа үерхэж дотносож залуу байхдаа казак хүний удирдлагад ажиллаж байхдаа сайн таньж мэдсэн гэж бодож байна шүү казакчууд өөрсдийн бодлоготой одоо болтол өөрсдийн бичиг үсэг хэл соёлоо хэрэглэдэг аймгаасаа анх орж ирэхдээ монголоор олигтой ярьж ч чаддаггүй нөхдүүд ирдэг тэгээд дунд нь байж биднийгээ удирдах гэж оролдоно Өлгий аймгаа тусгаарласан муж аятай ойлгоно цагдаа нь хүртэл казак удирдлага нь бүгд казак монгол хүнд охиноо өгөхгүй цус бохирдоно гэж ойлгоно тийм газар...

1  |  0
монгол хүн (203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Сураган та биднийг сургах болоогүй би казак хүнийг сайн мэднээ оюутан байхдаа үерхэж дотносож залуу байхдаа казак хүний удирдлагад ажиллаж байхдаа сайн таньж мэдсэн гэж бодож байна шүү казакчууд өөрсдийн бодлоготой одоо болтол өөрсдийн бичиг үсэг хэл соёлоо хэрэглэдэг аймгаасаа анх орж ирэхдээ монголоор олигтой ярьж ч чаддаггүй нөхдүүд ирдэг тэгээд дунд нь байж биднийгээ удирдах гэж оролдоно Өлгий аймгаа тусгаарласан муж аятай ойлгоно цагдаа нь хүртэл казак удирдлага нь бүгд казак монгол хүнд охиноо өгөхгүй цус бохирдоно гэж ойлгоно тийм газар...

1  |  0
zo(202.21.106.166) 2025 оны 03 сарын 13

tiim bn,hezeeneesee amidarch baisan manai nutag l gej bn

1  |  0
Хх(103.212.118.124) 2025 оны 03 сарын 13

Манай нутаг л гэж байх шив

1  |  0
Zochin(66.181.188.57) 2025 оны 03 сарын 13

Odoo xarj baigaa biz dee deer yes nutaglaj baisan manai nutag uxaanii yum yarix gej baigaa biz dee

1  |  0
хаан(124.158.94.35) 2025 оны 03 сарын 13

Поздоонуудыг зайлуул. Монголд хэрэггүй нофшууд.

1  |  0
ХХ(103.212.117.217) 2025 оны 03 сарын 13

ӨЛГИЙД БАЙГАА ХАСАГУУДЫГ ШИНЖААН УЙГУУР ЛУУ НЬ ЯВУУЛЧВАЛ ТААРНА ДАА...УУГУУЛ НУТАГТАА МОНГОЛ ҮНДЭСТНҮҮД БОЛОН УРИАНХАЙЧУУД БОЛОН БУСАД МОНГОЛ ЯСТНУУД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДАРМААР БАЙНА

1  |  0
A(211.36.142.230) 2025 оны 03 сарын 13

Ulgiid hamgiin suuld nodnin 8 sard ochson. Orosoos hileer orj irehed Mongolchuud oocherlood kazakuud zugeer l orj garj guildeed. Hamt yavsan mongol maani shalganii kazah huuhend hil deer bna uu zah deer bna uu naaduulaa juramlaach gesnii tuluu tanii medeelel garch irehgui bna geed tsag garan saatuulsan. Olgiid bol mongoloor yariltgui. Oodoos dandaa hasgaar yarina. Mongol oilgohgui gej hutsahiig ni yana. Galtiin bichsen unen

1  |  0
A(211.36.142.230) 2025 оны 03 сарын 13

Ulgiid hamgiin suuld nodnin 8 sard ochson. Orosoos hileer orj irehed Mongolchuud oocherlood kazakuud zugeer l orj garj guildeed. Hamt yavsan mongol maani shalganii kazah huuhend hil deer bna uu zah deer bna uu naaduulaa juramlaach gesnii tuluu tanii medeelel garch irehgui bna geed tsag garan saatuulsan. Olgiid bol mongoloor yariltgui. Oodoos dandaa hasgaar yarina. Mongol oilgohgui gej hutsahiig ni yana. Galtiin bichsen unen

1  |  0
A(211.36.142.230) 2025 оны 03 сарын 13

Ulgiid hamgiin suuld nodnin 8 sard ochson. Orosoos hileer orj irehed Mongolchuud oocherlood kazakuud zugeer l orj garj guildeed. Hamt yavsan mongol maani shalganii kazah huuhend hil deer bna uu zah deer bna uu naaduulaa juramlaach gesnii tuluu tanii medeelel garch irehgui bna geed tsag garan saatuulsan. Olgiid bol mongoloor yariltgui. Oodoos dandaa hasgaar yarina. Mongol oilgohgui gej hutsahiig ni yana. Galtiin bichsen unen

1  |  0
Монгол(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

Үе үе зориуд ард түмний дунд гал гаргаx зорилготой шал xудлаа юм бичдэг xэсжн бүлэг xүмүүс бий болжээ. Тэр гал гагагчдын нжг нь энэ Галт байна. Бодит байдал дээр тийм зүйл огт байxгүй

1  |  0
dak(27.123.212.131) 2025 оны 03 сарын 13

Galt uneniig bicgsen xasaguud davarch baigaa teddnd daruulaga xeregtei

1  |  0
Жүүгээ(66.181.160.7) 2025 оны 03 сарын 13

Баян-Өлгийгөөс Казахстан явсан нэг өвөө уулын оройд гарч Монгол харж суусаар тэнгэрт хальсан гэсэн. Аксакалуудаа нэгийг бодож, хоёрыг тунгаа даа

1  |  0
иргэн(202.179.27.122) 2025 оны 03 сарын 13

Энэ талаар ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс асуух хэрэгтэй. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэг тэмдэг байх ёстой. Өмнөх зарим болчмигүй хүмүүсээс болж сүүлийн жилүүдэд ийм ”галт” нэртэй халтарууд даврдаг болсон нь тун харамсалтай.

1  |  0
зочин(182.160.37.169) 2025 оны 03 сарын 13

Монгол нэрээр уул усыг нэрлэх ёстой гээд хуулиндаа заачмхсан байгаа. Одоо ихэнх нь хасаг нэртэй болсон юм биш үү доктор Сураган аа

1  |  0
Казак(103.20.152.50) 2025 оны 03 сарын 13

Ер нь монголчууд хоорондоо муудалцаад хэрэг бна уу. Цаана чинь хятадууд эх орноор минь дүүрлээ шүү дээ. Тэдний эсрэг нэгдвэл яасан бэ. Эсвэл үхэ...............................гэдэг үнэн бол уу даа

1  |  0
tdf(59.153.115.212) 2025 оны 03 сарын 13

bodoh l zuil bichij tur anhaaraldaa avah tsag n bolson

1  |  0
Л(66.181.165.204) 2025 оны 03 сарын 13

Яг газар дээр нь очоод үзвэл гадаад л явж байгаа юм шиг эвгүй харсан гарууд байдаг

1  |  0
Baatar(66.181.180.161) 2025 оны 03 сарын 13

Bid neg negniigee erliiz gej tsolloj bgaad BayanOlgiid hyanaltgui orhijee.Tusgaar hussen Kazakuudiig Kazakstan yavuul. Mongold amidraya gesn ni Mongoldoo amidrag.Ug ni bi Kazakuud bol Mongol hun gej boddog bsan.

1  |  0
Зочин(103.9.90.228) 2025 оны 03 сарын 13

Галт гэж хүний бичсэнд үнэний хувь их байгаа шүү. Яг газар дээрээ бол уугуул монголчууд нь шахагдаж, хавчигдаад, суугуул казахууд нь бүгдийг эзэлсэн байгаа нь үнэн.

1  |  0
Иргэн(203.91.115.40) 2025 оны 03 сарын 13

Хэдэн жилийн өмнө Баянөлгийд ажлаар очсон залуу дэлгүүрээс тамхи авах гэсэн чинь казакаар ярьж тамхиа ав гэж дарамталсан гэж хэлж байсан Суруган гуай юм чинь 2 талтай байдаг юм шүү!!! Хойноос ирээд хот манайх Хотонд ирээд гэр манайх гэдэг шиг битий хачин юм бичээд байгаарай.

1  |  0
Unenshdee(66.181.180.232) 2025 оны 03 сарын 13

Hasgyydaa ta nar mgl kazakstan 2 ylsaas tetgever avdag bizdee. Tetgevergui hasgyyd n bugd grouptei. Odoo ub-r duuren hasgyyd hasgaaraa yarial ta nar muusain lalaryyd tiim l lag um bol endees zailcheech!!! Daanch kazak shinjaan bugded ta nariig tooj shinshlehguishdee. Odoo buur davraad mongold mongol huniig min myylahnee. Chi Galtiig nytagt n shuudeg hen ve muu eh orongui aalzaa

2  |  0
Mанкир (122.201.31.116) 2025 оны 03 сарын 13

Өмхий казак ууд хэнд хэрэгтэй юм

1  |  0
Top