Дээрэмдэх гэмт хэрэг илрүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшууллаа

2017 оны 06 сарын 07

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо “32 автобусны буудал дээр манай хүүхэд бусдад дээрэмдүүлсэн байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай очин шалгаж, 12 дугаар хороонд оршин суух Г, Т, Э нарын гар утас, өмсөж явсан гутлыг Баянзүрх дүүрэгт оршин суух О, Т нар бүлэглэн дээрэмдсэнийг эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Ц.Баатарболд, олон нийтийн цагдаа Г.Гомбодорж нарыг Нийслэлийн цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Image may contain: one or more people and people standing

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгч(112.72.11.105) 2025 оны 03 сарын 13

Гомбоодоо баяр хүргэе. Мундаг шүү

1  |  0
u(103.87.255.42) 2025 оны 03 сарын 13

олон нийтийн цагдаа Г.Гомбодорж гэдэг нь ямар ХУЖАА шиг царайтай гар бэ

1  |  0
зочин(139.5.217.156) 2025 оны 03 сарын 13

Баяр хүргэе цагдаагийн алба хаагчдад. Шуурхай, самбаатай ажилласан байна.

1  |  0
Зочин(202.9.43.208) 2025 оны 03 сарын 13

Угаасаа хийх ёстой ажил нь биш юм уу ийм ажил хийх гэж л цалин авдаг юм байгаа биз дээ

1  |  0
Sek(66.181.176.221) 2025 оны 03 сарын 13

Bayr hvrgiy. Alban vvrgee biylvvldeg tsagdaa nar hovordood bga hvv

1  |  0
Top