Монголд нэгэн содон хүн зочлов. Тэрбээр бүр Төрийн ордноор ч ороод гэрчээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын түүх, соёлын “Өв” сангийн тэргүүн Нина Санджариковна Уланова гэж 86 настай буурал ач нарынхаа хамт яваа нь тэр аж. Энэ тухай “ Хаа хол байгаа халимаг ахан дүүс маань Монголоо л гэсэн сайхан сэтгэлийг дандаа өвөрлөж явдаг билээ.
Хатагтай Улановагийн өвөг дээдэс Халимагийн язгуур угсаат эрхмүүд ажээ. Халимагтаа "Олны ээж Нимя" хэмээн өргөмжлөгдсөн энэ буурал Монголд ирэхдээ өөрийн өвөг дээдсийн шүтээн болох тугийн бумба /Тугийн зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүллээ.
Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн. Дөрвөдийн хорооны өргөж явсан тугийн зэв нь энэхүү тугийн бумба ажээ. Нимя гуай тугийн зэвийг цагаан хадаг дээр залж, Чингис хааны хөргөөс адис авч хүндэтгэл үзүүлээд дээдсийнхээ нутагт ирж, Төрийн ордонд хөл тавьсандаа хязгааргүй баярлаж байгаагаа хэлж, Чингис хааны хөрөгт дахин дахин залбирч байлаа.
Бас бидэнд тэрхүү 1812 оны дайнд халимаг морьт цэргийн магнайд гялалзаж явсан тугийн зэвээр адис хүртээсэн билээ. Нимя гуайн удмынханд энэхүү зэв 200 гаруй жил хадгалагджээ. Эх орны дайны үед халимагуудыг цөллөгт явуулахад нэг айл 3 кг ачаа л авч явахыг зөвшөөрчээ. Тэгэхэд Нимя гуайнхан энэхүү тугийн зэв, бурхан шүтээнээ л авч явсан гэдэг. Оросууд тугийн зэвэнд алт байж магадгүй гээд хөрөөдөж үзэж байсан гэнэ. Бас Нимя гуайн нагац, нэрт эрдэмтэн Очирын Номт нь 1910 онд Санкт-Петербургт Халимагийн баатарлаг тууль “Жангар”-ыг анхлан эрхлэн хэвлүүлж байжээ.
Монгол элэг нэгт, өндөр язгуур угсааны энэ эрхэм буурлаас тэрхүү дайчин хорооны сумын зэвнээс адис хүртэнэ гэдэг өгүүлшгүй аз завшаан юм. Намайг их зөөлөн харцтай юм хэмээн Нимя гуай дахин дахин даллан дуудаж яриа хөөрөө өрнүүлж байлаа.Би торгуудаар муу ойлгох тул оросоор ярилцсан нь амар байсан. Тэгээд монголынхоо нэг ястны аялгууг тааруу ойлгож байгаадаа санаа зовлоо.
Яг адис хүртэж байхад нүдний өмнүүр улаан гэрэл гялалзаад байх шиг, их эрчим хүч урсан ирж байх шиг мэдрэмж төрсөн. Өөрийн эрхгүй Монгол түмэн минь, төрийн сүлд минь гэдэг үг л санаанд орж ирж байлаа. Хаа холын халимаг садангуудын минь буян заяа өөдөө байг. Тэд маань үргэлж Монголоо гэж наашаа цацлаа өргөж, гэрийнхээ үүдийг Монгол руу харуулан барьж, эмээлээ нааш харуулан тавьдаг. Бас "Та нарыгаа харж хүлээсээр байгаад бидний нүд ийм онигор болсон" гэж хөөрөлддөг билээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан, сэтгүүлч Д.Оюунцэцэг ийнхүү сонин болгож цахимаар ийм мэдээлэл түгээсэн юм.
Ц.Тавилан

Сэтгэгдэл ( 4 )
Энэ фото зурагчин хүүхэн төрийн ордонд орчихсон юм уу, үхлээ хатлаа гээд хэдэн жилийн өмнө хандив гуйгаад байсан билүү. Бас ид шидтэй байх нь уу нүдэнд юм харагдлаа гэнэ шүү. хэ хэ
orosoor yariad bhdaa yahav dee..mongoldoo bj
Hamag mongolchuuddaa sain saikhniig husiye.
Хөөрхий дөө хаа хол байгаа Монгол угсаатангууд Хазара, Хөх, Өвөр, Дээд гээд л монголоо гэсэн сэтгэлтэй байх юм гэтэл манай хэдийн байж байгаа нь