“Дотоодын хэрэгцээг хангахын тулд нефтийн компаниуд олборлолтоо багасгаж болохгүй. Хэрвээ үүнийг зөрчвөл шийтгэл хүлээлгэнэ”. Дээр дурдсан өгүүлбэр бүхий “Нефтийн тухай” гэсэн нэртэй хуулийг хойд хөршийн эрх баригчид баталж гаргажээ. Тэд ингэснээрээ нефтийн олборлолтод монополь тогтох аюулаас сэргэмжилж байгаа гэнэ. Зарим нэг шинжээчид дотоодын компаниуд олборлолтоо багасгах аргыг хайж байгаа, учир нь эрэлт бол үргэлж л байдаг гэсэн мэдэгдлийг өнгөрсөн оноос эхлэн хийж энэ нь эцэстээ хууль болсон нь энэ аж. Өнгөрсөн онд нефтийн олборлолт хойд хөршид 2.2 хувиар нэмэгдэж, 505.2 сая тоннд хүрсэн. Энэ хэмжээ цаашдаа буурахгүй байх нөхцөлийг шинэ хууль хангах тул үнэ харьцангуй тогтвортой байх боломж бүрдэж байна гэж эдийн засагчид дүгнэж байна. Харин Байгаль орчны яам энэ хуулийг батлахыг эсэргүүцэж, хэрвээ баталсан тохиолдолд холбогдох бусад хуулийг баталж гаргах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )
munhnaran eej
munhnaran eej
ediin zasag statistik uurhain noots geh met hetsuu salbar taamgaar bodoj nootsoo togtoodogiig udirdlaguud n medeh estoi tegehgui bol hooson or tolj dampuurna