Хувь хүн сонгуулийн санал тоолох машиныг худалдаж авахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 07

“Шинэ яармаг” компанийн захирал Ц.Ууганбаярыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Түүнийг Канадын “Доминион вөүтинг системс” компаниас санал тоолох төхөөрөмж буюу ”хар машин”-ы үнийн санал, үйл ажиллагааны талаарх мэдээллийг авч,төхөөрөмж авах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эхэлсэн энэ үед хувь хүн санал тоолох төхөөрөмж худалдаж авахаар нийлүүлэгч компанид хамтран ажиллах санал тавьсан нь Сонгуулийн ерөнхий хороо, намууд, сонгогчдын аль алиных нь анхаарлын төвд байна. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top