Үс засуулбал жаргал ирнэ

2017 оны 06 сарын 07

Зуны тэргүүн хөхөгчин могой сарын Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
 
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ.
Наран ургах, шингэх: 05.05-20.44
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
 
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top