Энэ жил Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр Улсын хэмжээнд 40388 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 18435 эрэгтэй, 21593 нь эмэгтэй байгаа юм. Нийт ЭЕШ өгөх хүмүүсийн 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөх хүүхдүүд ажээ. Нийт 11 хичээлээр ЭЕШ авч байгаа юм. Энэ тухай БСШУСЯ-ны Бодлого, хэрэгжилтийн зохицуулах газрын мэргэжилтэн Д.Баяраас тодрууллаа.

- ЭЕШ-ын бэлтгэл ажил хангагдсан уу?
- Хангагдсан. ЭЕШ-ийг зохион байгуулах ажлыг яамны хатуу, хяналт шалгалт дор хийж байгаа. Энэ жилийн хувьд асуудал гарахгүй байх гэж найдаж байна.
- Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-тад оруулсан. Энэ тухайд?
- Хамгийн эхний шалгалт Монгол хэл бичгийн шалгалт байгаа. Үүнд босго оноо тавиагүй. Энэ нь засгийн газрын тогтоолоор хүүхдүүдийн ерөнхий төвшнийг тогтоох зорилготой.
- Сурагчид ихэвчлэн ямар хичээлээр ЭЕШ өгч байна вэ?
- Математик, англи хэл зонхилж байгаа. Шалгалтыг ЕБС-иудад зохион байгуулахаар болсон.
- Эрэлттэй байгаа мэргэжлийн судалгааг жил бүх гаргадаг уу?
- 2014 оны засгийн газрын 71-р тогтоолоор тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтыг гаргасан. Энэ тогтоолд багтсан мэргэжлүүд тэрүүлэх ач холбогдолтой хэвээрээ байгаа. Эдгээр мэргэжлээр төгссөн тохиолдолд ажлын байр олдох өндөр магадлалтай. Гэхдээ ажлын байртай болох нь хувь хүнээс шалтгаална.
BSc-Бакалавр, BEng-Инженер бакалавр, MSc-Магистр, MEng-Инженер магистр, PhD-Доктор
- Сургуулиудын босго оноо өмнөх жилтэй харьцуулахад ямар байна?
- Сургуулиуд босго оноогоо бүртгэлийнхээ үеэр зарлах ёстой. Их сургуулиуд бүртгэлээ ЭЕШ дууссаны дараа долоон сараас бүртгэх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол ЕБС төгсөөгүй хүүхдүүд их сургуульд бүртгүүлэх болсон. Үндэсний хэмжээний босго оноо бол 400. Сурагчид түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай.
- Их дээд сургуульд элсэгчдэд төрийн сангийн зээлээр сурах боломжийг танилцуулах ажлыг хэр хийж байна вэ?
- Их дээд сургуулиудын консорциум, Боловсролын үнэлгээний төвөөс комисс байгуулагдаж хөдөө орон нутагт ажиллана. Тэгээд их дээд сургуулийн босго оноо болон төрийн сангийн зээлийг танилцуулна.
- Сургалтын төлбөрийн хөнгөлж байгаа тохиолдол бий юу?
- Нэг өрхийн гурван хүүхэд суралцдаг бол нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн даахыг засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Бүтэн өнчин болон эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлбөрийг мөн төр хариуцна. Мөн багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд амжилттай суралцан, хөдөө орон нутагт багшлах дадлага гүйцэтгэсэн хүүхдэд тухайн сургуулийн жилийн төлбөрийн 30 хувьтай тэнцэх зардлыг олгоно. Зөвхөн багш мэргэжлийг онцолж байгаа шалтгаан нь багш мэргэжлээр хүүхдүүдийн сонирхлыг татах, эрэгтэй багш нар цөөхөн байдагтай холбоотой юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
Bosgo onoo togtoovol bugd unana shd zuv bichdeg hun mongold ulaan nomond orson