“Эвийн хадагтай ээжүүд” бид долоодугаар сарын нэгнийг мартаагүй

2017 оны 06 сарын 06

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” сэдэвт  хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан юм.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээ мэдээллийг ил тодоор зарлаж залуусыг хүчирхийлэлд уриалан дуудсан шинжтэй мэдээ мэдээлэл ихээр гарах болсон. Энэхүү үзэгдэл нь Монголын түүхэнд  нэгэн хар толбо болон үлдсэн долоодугаар сарын 1-ний үйл явдлыг давтах нэгэн хөшүүрэг болохвий гэдэгт санаа зовинож буй эхчүүд  ийнхүү өөрсдийн санаа бодол уриалгаа хүргэж буй нь энэ ажээ. 

Хурлын үеэр МУГЖ Н.Батцэцэг “Айл гэрийн эмэгтэйчүүд эх  хүн гэдэг бол тэр айлын түвшин сайхан байхын нэг үндэс байдаг. Сонгуулийн энэ үед хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөөр тарж буй янз бүрийн сэтгэл цочроосон зүйлүүдийг ихээр харснаас үүдэн буруу үр нөлөө гарахвий гэсэн айдас бидний дунд байна. Үүний эсрэг нэгдсэн 200 гаруй ээжийн хөдөлгөөн байгуулаад байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг бид мартаагүй байгаа. Тиймээс өдөөн турхирсан олныг цочроосон мэдээ мэдээллийг битгий гаргаасай. Тайван амгалан сонгууль болж улс орон минь шинэ ерөнхийлөгчөө тайван угтаж аваасай гэсэн үүднээс ийнхүү эвлэлдэн нэгдээд байна” гэсэн юм. 

Мөн хадагтай ээжүүдийн төлөөллүүд “2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр гудамж талбай дүүрэн буутай цэрэг, байлдааны машин, техник жагсаж ард иргэд бие биенийхээ өөдөөс турхиран боссон гашуун түүх бидэнд бий. Таван сайхан ээж төрүүлсэн үрээсээ хагацаж, энгийн ард цус нулимсандаа живж зовж шаналж хэдэн арван хүүхэд өнчрөн үлдэж амьдын хагацал амссан аймшигт үйл явдал, хар бараан өдрүүдийг бид мартаагүй.  Тиймээс  олон нийтэд хандан аливаа хүчирхийлэлд уриалан дуудсан мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг аль болох цааш түгээн дэлгэрүүлж дэвэргэхгүй байхыг уриалж байна” гэлээ.  

Тайван амгалан сонгуулиа өгөхийг хүсэж буй хэн бүхэн “Эвийн хадагтай ээжүүд” хөдөлгөөнд нэгдэх боломжтой бөгөөд цаг минут тутамд Монгол орны өнцөг булан бүрээс эв эеийг хичээгч ээжүүд нэгдэж байгаа юм байна.

Ж.Золоо

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хөлөгөө(46.101.11.119) 2025 оны 03 сарын 13

Хүний эх бол эмэгтэй хүн шүү дээ. яагаад ээжүүд, эмээнүүд, эхнэр, охидынхоо үгийг сонсож зөв сонголт хийж, шударга өрсөлдөөн хийж болохгүй гэж. Монголчууд гэхээр л байнга зодоон нүдээн, дайн дажин болох ёстой юм уу?

1  |  0
telmen(198.15.118.143) 2025 оны 03 сарын 13

songuuli l boloh bolood l ter muuhai har 7r sariin 1niii odriig sanahgui dursahgui davtahgui gesendee sanaa zowson huugee, ohinoo aldsan eejuud l negdee biz. bitgii yum hiij ug dugarj hiij bgaa hunee eldweer dairj dawshilj bgaachdee uher mongolchuda

1  |  0
zochin(159.203.84.104) 2025 оны 03 сарын 13

erchuudruugee dairtsgaa zaluus min eej xumuus ymagt uneniig xelne

1  |  0
,(202.131.225.148) 2025 оны 03 сарын 13

өглөө уяачын сангуулийн нээлтэнд гүйж явсан хүмүүс л байна сурталчилгаа л юм байна

1  |  0
zochin(198.50.137.248) 2025 оны 03 сарын 13

eejvvduug demjij bna

1  |  0
Жаргал(91.134.116.232) 2025 оны 03 сарын 13

за тэгээд нэр дэвшигчид, мөн гишүүд дэмжигчид ард түмэн бид бүгд л ухаантай ухамсартай байцгаая даа. Заавал тэр муухай өдрийг дурсан байж, олон ээжийн санааг чилээн байж сонгуулиа зохион байгуулах ёстой биш шүү дээ. Монголчууд монгол хүн бүр өөрсдөө хичээж сонгуульдаа журамтай оролцъё

1  |  0
зулаа(209.133.197.230) 2025 оны 03 сарын 13

Олон ээжийн сэтгэлийн буянаар элдэв муу зүйл гарахгүй байхөө. Эхийн сэтгэл үнэхээр агуу шүү.

1  |  0
Цоогий(209.133.197.230) 2025 оны 03 сарын 13

миний хувьд дэмжиж байнаа. интергнэт орчин байдаг залуучууд маань бас өөрсдөө зөв боловсон , ухамсартай байгаасай.

1  |  0
МУИргэн(137.74.154.144) 2025 оны 03 сарын 13

Ээжүүдийг дэмжиж байна.

1  |  0
ЗОЧИН(162.254.149.198) 2025 оны 03 сарын 13

ЭДГЭЭР ЭХЧҮҮДИЙГ ӨРӨВДӨӨЧ ТА НАР. ЭХ ХҮН ГЭДЭГ ЧНЬ ХИЧНЭЭН ӨРӨВДӨЛТЭЙ ГЭЖ САНАНА. ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АМИА ӨГСӨН Ч ЧАДАХААР ТИЙМ Л ЭНЭРЭНГҮЙ ХЭРНЭЭ ЗОРИГТОЙ УЛС. ХҮН БҮР Л ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ БАЙДАГ. ТЭГВЭЛ ЭНЭ ЭХЧҮҮДИЙН ЦААНА ХИЧНЭЭН ЭЭЖ ҮР ХҮҮХДЭДЭЭ ИНГЭЖ САНАА ЗОВИНОН СУУЖ БАЙГАА БОЛ. 7 САРЫН 1-ИЙГ АЙМШИГТАЙГААР ТУУЛАХ ЭЭЖ БАС ХЭД ХЭДЭЭРЭЭ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

1  |  0
Зочин(137.74.154.152) 2025 оны 03 сарын 13

Интернэт дэх мэдээллүүд сүүлийн үед маш их хор хөнөөлтэй болж байгаагийн үндэс нь сонгуулийн PR-тай холбоотойгоор цацагдаж байна. Нэр дэвшигчид маань сурталчилгааны ажилдаа ухамсартай хандаж буруу үлгэрлэл үзүүлэхгүй байх талаас нь анхаарвал сайн л байна.

1  |  0
ДЭЛГЭРМАА(162.254.149.195) 2025 оны 03 сарын 13

ЁСТОЙ НЭГ ЗӨВ АЖИЛ БАЙНА ШҮҮ. СҮҮЛИЙН ҮЕД ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН АМИА ХОРЛОХ ГЭМТ ХЭРЭГТ ОРООЛЦОЛДОХ НЬ МАШ ИХ БОЛСОН. ҮҮНИЙ ӨӨДӨӨС ЭЭЖҮҮД НЭГДЭЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ХОЛБОГДОХ ХҮМҮҮСТ ХҮҮХЭД БАГАЧУУДАД МИНЬ ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЭЭЧ ЭЭ ГЭХ МЭССЭЖИЙГ ХҮРГЭЖ БУЙ ЯВДАЛД ТАЛАРХАЖ БАЙНА. БИ БАС ӨӨРӨӨ ЭНЭ АЖИЛД ОРОЛЦМООР БАЙНА.

1  |  0
Ээж хүний хувьд(188.165.65.182) 2025 оны 03 сарын 13

Ээж хүний хувьд маш их дэмжиж байна. Сошиалаар үнэхээр аймшигтай , хүүхэд залууст буруу үлгэр дууриалал болохоор асар их мэдээлэл цацагдаж байна. энэ нь мэдээж энэ сонгуультай л холбоотой байх юм. Эх хүний хувьд үүнд ихээр эмзэглэж байлаа.

1  |  0
Зочин (66.181.165.196) 2025 оны 03 сарын 13

Эмэгтэйчүүд гэдэг бол асар их ухаантай, энэрэнгүй хүмүүс байдаг. Яг зөв цагтаа зөв хөдөлгөөнийг өрнүүлж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.

1  |  0
Top