Энхийг сахиулагч эмэгтэйчүүд

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Монгол цэргүүд дэлхийн халуун цэг болсон орнуудад үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол цэргүүд эх орноо хамгаалах статусаа өөрчлөн дэлхийн цэрэг болсныг олон улсад хүлээн зөвшөөрч, манай цэнхэр дуулгатнуудын ур чадвар, мэдрэмж, сонор соргогийг олон улсын хамтын нийгэмлэгийнхэн өндрөөр үнэлж байдаг билээ. Дэлхийн цэрэг болсон манай энхийг сахиулагч цэрэг эрсийн эгнээ жилээс жилд нэмэгдэхийн зэрэгцээ хатуу хөтүү бүхнийг хатан ухаанаар ялдаг эмэгтэйчүүдээрээ эгнээгээ өргөжүүлсээр байна. Энхийг дэмжих ажиллагаанд 12 мянга орчим алба хаагч оролцсоны 400 орчим нь эмэгтэй цэргийн алба хаагч байгаа аж. Өдгөө Өмнөд Суданд энхийг сахиулж буй 41 монгол бүсгүйгээрээ бахархахгүй байхын аргагүй билээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top