АНХААР: Даацын ханыг дур мэдэн нураах ийм аюултай

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Оросын Кемеров мужийн Междуреченск хотод 5 давхар байшин энэ сарын 2-нд нурсан байна,Тус байрны голын орцны нэг давхарт байдаг дэлгүүр өргөтгөл хийж, өрөө хоорондын хана нурааснаас тус байшин нурахад хүрчээ. Нурангинаас . нэг хүүхэдтэй эрэгтэй хүн одоо хүртэл олдоогүй, гурван хүний бие маш хүнд сэхээнд байгаа, 60 гаруй айл орох оронгүй 

гудамжинд гарсан байна, Одоогийн байдлаар хоёр хүний цогцос олдоод байгаа талаар ОХУ-ын ИТАР ТАСС агентлаг мэдээлжээ. Энэхүү мэдээллийг онцолж нийтэлж байгаагийн учир нь олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх зорилготой юм. Учир нь манай монголчууд орон сууцанд оронгуутаа л дотоод зохион байгуулалтыг нь янзалж байгаа нэрээр суурь хана буюу даацын ханыг нь нурааж эхэлдэг. Орон сууцны өрөө хоорондын хана хүртэл даацын хана байдаг талаар ямар ч ойлголтгүйгээс болж, нурааж байдаг. Зар дээр хүртэл “Даацын хана нураана” гэж биччихсэн байдаг нь ийм нөхцөл байдал хаа сайгүй байдгыг гэрчлэх юм. Тиймээс танай дээд, доод, хажуу айлууд хана байшингаа нураагаад эхлэх юм бол зохих газарт нь яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Междуреченск хотын энэ нурсан байрныхан хэдэн өдөр хана нурааж байхад арга хэмжээ аваагүйн улмаас ийм эмгэнэлт байдалд хүрчээ. Манай монголчууд бол хэнэггүй, хайхрамжгүй зантай улс. Хажуу айл яах нь хамаагүй гээд л гэр, гэртээ нам сууж мэдэх л хүмүүс шүү дээ. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.31.85) 2025 оны 03 сарын 13

Orosiin 60,70,80 oni barilagd gar hurj bolohgui nuran golin ortsruuga nurdag gej orosuud yarij bna tom hausend amdarah sonirholtoi bol barial niitiin oron suutsnaas garah heregtei mangruud.

1  |  0
зочин(202.21.106.110) 2025 оны 03 сарын 13

Энэ талаар онцгой анхаарал хандуулахгүй бол болохоо байлааа Уб хот мэрэгжлийн даацын хана нураагчтай болсон мэрэгжлийн хяналт тавих газар Барилга хот байгуулалтын яам анхаарна уу

1  |  0
Zochin(202.179.31.85) 2025 оны 03 сарын 13

Darkhand 60-70 ond barigdsan 5 davhar baishinguudad uuruu hoorondin hana nuraaj zohion baiguulaltii ni uurchilson bair zunduu baiga ter tusmaa dund talin ortsond ayultail ym bna da medeh gazar ni ch orshin suugch ni ch anhaarmaar ymaa

1  |  0
даржаа(139.5.216.227) 2025 оны 03 сарын 13

Монголчууд мэдэж ав.газар хөдлөлтөөс дутарааргүй гамшиг шүү дээ

1  |  0
Санаа(103.229.120.91) 2025 оны 03 сарын 13

Тийм шүү хэнэггүй байдлаасаа болж хохирох гээд байх тал байна.

1  |  0
Top