Насанд хүрээгүй хүүхдэд ахуйн газ худалдаалахыг хориглоё!!!

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

142...!!!

Энэ тоо бол өнгөрсөн 2016 онд ахуйн хэрэглээний газ үнэрлэн хордсон хүүхдүүдийн тоо. Тэдний дундаас эрүүл мэндээрээ хохирсон болоод амь насаа хүртэл алдсан тохиолдол гарсныг албаныхан анхааруулж байна. Өдрөөс өдөрт, жилээс жилд ахуйн газ, цавуу болон бензин үнэрлэн мансуурдаг хүүхдүүдийн тоо өссөөр байгаа нь харамсалтай. Жишээ болгож, цагдаагийн газар бүртгэгдсэн зарим нэгэн хэргийн талаар дурдъя.

Газ үнэрлэж байсан таван хүүхдийн нэг нь амиа алдав

Image result for газ үнэрлэж байгаадХан-Уул дүүргийн 10 дугаар хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхэд газ үнэрлэж, нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 10 дугаар хороо буюу Төв цэвэрлэх байгууламжийн орчимд 17-18 насны таван хүүхэд газ үнэрлэж, нэг нь таталт өгөн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. 

Газ нь дэлбэрч хоёр хүүхэд бэртжээ

Image result for газ үнэрлэж байгаад

Энэ оны дөрөвдүгээр сард мөн газтай холбоотой хэрэг цагдаагийн газар бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 16-18 насны хоёр хүүхэд газ үнэрлэж байхад газ нь дэлбэрч гэмтжээ.

Наймхан настай хүүхэд газанд мансуурав

Image result for газ үнэрлэж байгаад

Энэ оны гуравдугаар  сарын 09-нд БЗД-ийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд бага насны хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, “Тус дүүргийн хоёрдугаар байрны нэгдүгээр орцонд хоёр хүүхэд газ үнэрлээд байна” гэсэн дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход Сүхбаатар дүүргийн 13 хороонд суух 12 настай эрэгтэй О, 8 настай эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэртэж, мансуурсан байдалтай байсныг илрүүлжээ.

Газ үнэрлэн мансуурч байгаад баригджээ

Image result for газ үнэрлэж байгаадСүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах "Өргөө-2" кино театрт сурагчид газ үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны хоёрдугаар сард илрүүлж байв.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг 14 настай, эрэгтэй А, мөн тус дүүргийн 19 дүгээр хороонд оршин суудаг 14 настай, эрэгтэй О нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байжээ.

Энэ бол цагдаагийн газар хэдэн зуугаар бүртгэгдсэн газ үнэрлэсэн хүүхдүүдтэй холбогдох хэргийн хэдхэн жишээ. Үүний цаана илрээгүй хэрэг хэчнээн гарсныг хэлж мэдэхгүй нь. Өсвөр насны хүүхдүүд бусдад уруу татагдах, сониуч томоогүй зангаасаа болж энэ мэт хэрэгт өртөх нь элбэгшиж байгаа нь харамсалтай. Иймээс эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдээ хэнтэй, хаана юу хийж явааг нь хянах хэрэгтэйг албаныхан анхааруулсаар байна. Мөн ахуйн хэрэглээний газ борлуулдаг худалдааны төвүүд насанд хүрээгүй хүүхдэд газ худалдахгүй байх журмыг холбогдох газраас нь баталмаар байна. .

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top