”ХААН БАНК” хэрэглэгчдээ ХОХИРООСООР БАЙХ УУ

2017 оны 06 сарын 05

"Таны банк" уриатай "Хаан банк"-ны сүлжээ өнгөрөгч Пүрэв гарагаас хойш тасарч, нэлээд ачаалалтай байгаа билээ. 

Хэдийгээр сүлжээгээ засаж байгаа гэх тайлбарыг тус банкнаас өгч байгаа ч өнөөдөр "Хаан банк"-ны ATM, Mobile bank, Internet bank зэрэг нь ажиллахгүй байгаагаас үүдэж иргэд нэлээд бухимдалтай байна.

Тэр ч бүү хэл "Хаан Банк"-ыг найдвартай хэмээн сурталчилдаг дуучин Б.Сарантуяа "Яасан гэж санана аа. Дэлгүүрээс хоёр тортой хүнсээ авч чадсангүй. Нөгөө миний найман жил сурталчилсан банк. Ээ хөөрхий, бэлэн мөнгөө базаацгаая таминээ" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Хаан банкны карт уншихгүй, ATM ажиллахгүй байгаа нь дан ганц дуучин Б.Сарантуяаг хохироогоогүй нь мэдээж. Маш олон хүн "Хаан банк"-наас татгалзах цаг болсон хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. "Хаан банк"-ны сүлжээ хэзээ хэвийн байдалдаа орох нь одоогоор тодорхойгүй байна. 

Б.Баргужин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.34.173) 2025 оны 03 сарын 13

Muugaa medehgui sain uilsiin ayan handiv geed l soliorno, showdana. Uilchilgeegee saijruulahiin orond.

1  |  0
зочин (202.9.43.107) 2025 оны 03 сарын 13

ХААН ч гайгүй ТӨРИЙН БАНК гэж хэцүү байнк байнаа туж дараалалтай сууж байга мануухайнуд нь аймаар ууртай ажилдаа сэтгэлгүй бүр нэг царай алдсан өрөвдмөөр хурдан дампуураасай бичгийн цаасны 8ны 1 ийг өгөөд 100 төгрөг авна ёстой ШУЛААЧ

1  |  0
ЗОЧИН(103.57.95.63) 2025 оны 03 сарын 13

Бидний мөнгийг сурталчилгаагаар дансандаа байршуулаад одоо яасан ч яах вэ гэсэн шиг эвгүй байдалд оруулж байна да.хохирол их амсаж байна.АРД ТҮМЭН МИНЬ ӨӨР БАНК СОНГОЁ

1  |  0
Top